Төрийн үйлчилгээний цахим систем болох “E-Мongolia” аппликэйшнд хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг, эх, хүүхдэд зөвлөгөө өгөх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ekids” цэс байдаг билээ. Хүүхдийн төлөө ажиллуулдаг “Ekids” цэсэд үндэсний цахим сан болох “Esan”-г нэмж байршуулжээ. Ингэснээр хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчид цахим орчны аюул, сул талыг мэдэж зөвлөгөө авна. Үүнээс гадна хүүхдүүд“Esan”-г ашиглан сурч боловсрох орчин бүрдэж байна. Үүнийг дээрх цэсэд байршуулснаар хүүхэд бүр дуртай үедээ, цагт баригдахгүйгээр 1-12 дугаар ангийн сурах бичгийг үнэ төлбөргүй уншиж, судлах боломжтой аж.