BREXIT-ийн дараа Их Британи татваргүй барааны худалдааг зогсоосноос хойш тус улсыг зорьдог байсан жуулчид Парис, Милан, Мадридын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг болжээ. Их Британи 2021 оноос жуулчдад олгодог татварын буцаан олголтыг зогсоосон юм. Тодруулбал, 2019 онд зөвхөн Их Британид Европын бус орноос ирсэн 162 мянган жуулчин худалдан авалтын нэмүү өртгийн албан татвараа буцаан авах хүсэлт гаргаж байжээ.
Харин өнөөдөр дээрх тооны жуулчдын 20 орчим хувь нь татварын хөнгөлөлт үзүүлж буй Европын бусад оронд худалдан авалт хийж, НӨАТ-аа буцаан авдаг болов.
Эх сурвалж: Блүүмберг