Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /GANHRI/-ны жил тутмын чуулга уулзалт 2024 оны тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Женев хотноо боллоо.
Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцлоо.
Улмаар “Бизнес ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал, бизнесийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж буй асуудал, тэдгээрээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэв.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 120 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.