Монголын триатлоны шилдэг тамирчин, Британийн Лафборогийн их сургуулийн оюутан Г.Амарсанаа тус улсын их сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд болоход оролцож, 451 тамирчинтай өрсөлдлөө. Тэрбээр тус тэмцээнд нэг цаг, хоёр минут, 27.6 долийн амжилтаар 62 дугаарт байрт орсон юм. Эл тэмцээн нь бассейнд 400 метр сэлж, дугуйгаар 22.5 км уралдан, таван км туулж гүйсэн спринт уралдаан байв. Манай тамирчин усанд сэлэлтийн 400 метр зайг дөрвөн минут 27 секундэд сэлж туулсан амжилтаар эл төрөлд түрүүлсэн байна. Шилдэг триатлончид өрсөлдсөн тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд “Токио-2020” олимпын хүрэл медальт, францын тамирчин Кассандр Бюгран тэргүүн байр эзэлжээ.