УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн прогноз эхнээсээ гарсаар байна. Заримынх нь нэр мэр сэр дуулдаж байхад зарим нь ч ил шууд өрсөлдөгчдөө амалж авсаар байна. Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хулуь зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг амалж авсан бол МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй өрсөлдөхөө мэдэгдсэн.
Тэгвэл энэ удаад сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АН-д элсэж, сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарын МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөхөөр болжээ.