Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Төмөр замын Толгойт өртөөний орчимд дөрөвдүгээр сарын 24-нд 23.00 цагийн үед шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Дуудлагын дагуу Төмөр замын цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайн үед анхааруулах гармын дуут дохио болон гэрэлт дохио хэвийн ажиллаж байсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогийн байдлаар хүний амь нас хохироогүй байна.