Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024 оны сонгуульд нэр дэвших гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Тодруулбал, тэрбээр "Би Хууль зүйн сайд Б.Энхбаярыг нь амалж аваад өрсөлдмөөр байна.
Тэр Боловсролын зээлийн сангаас АНУ-д сурахаар 32.000 ам.долларын зээл авсан. Сургуульдаа сураагүй бас мэдээлэл гараад ирэнгүүт гялс төлчихсөн. Гэхдээ хүүг нь төлөөгүй. Үүнийг нь асуусны төлөө намайг, миний хүүхдүүдийг, ээж аавыг нь яаж цовдолж байгааг та бүхэн харж байна уу?
Би ийм хүнийг төрд оруулж, ахин олон хүнийг хэлмэгдүүлэхэд тээглэнэ. Би айхгүй!!! Дарангуйллын эсрэг зогсоно, ганцаардсан ч хамаагүй!!!
Хийсэн хэрэгтэй хүн айдаг болохоос хэрэг хийгээгүй хүн айдаггүй юм аа за. Гаднаас тэмцэхээр шоронд хийдэг юм бол, дотроос нь ороод нэг үзье!!!
Алив залуусаа нэг нэгээр нь амалж аваад үзээч, та нар ямар үхээнц юм бэ, энэ янзаараа бид сүйрлээ!!! Хөөе сэрээч!!!" гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2020 оны ээлжит сонгуулийн 22 дугаар тойрог, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Тэрбээр энэ удаад ч тус дүүрэгт нэр дэвших магадлалтай бөгөөд сэтгүүлч Н.Өнөрцэцэг мөн тус дүүрэгт ХҮН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн бор шувуу жиргэж эхэллээ.