Авто замын явган хүний гарц орчмын хэсэгт нэгэн иргэн элс цацаж байгаа дүрс бичлэг энэ сарын 27-нд олон нийтийн сүлжээнд тархлаа. ухайн иргэн 72 настай бөгөөд 21 дүгээр хорооллоос “Хархорин” зах хүртэлх авто замын явган хүний гарцуудад элс цацжээ. Тухайн замд 10 орчим гарц байдаг гэнэ. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай мөсөн гулгуур шиг байгаа учраас арга ядсан иргэн ийнхүү арга хэмжээ авсан бололтой. Ялангуяа авто замын гарцын цагаан тэмдэглэгээнүүд илүү аюултай болчхоод буй юм. Тодруулбал, асфальтан замын цагаан тэмдэглэгээн дээр цас, мөс дагтаршиж үлдээд, хөгшин, залуу хэн боловч халтирч унаж мэдэхээр байна. Зам хөндлөн гарах иргэд нэг талаар автомашинд дайруулахгүй гэж, нөгөөтээгүүр, гарцан дээр халтирчихгүйн тулд маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болчхоод байгаа билээ.
Харамсалтай нь, энэ өвөлжин л ийм байдал үргэлжилж буй атал арга хэмжээ авдаг хүн байдаггүй ээ. Албаныхан нь цасаа арилгахгүй, замаа бүрэн цэвэрлэхгүй, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлаа дорвитойхон хийдэггүй учраас арга явсан иргэн элс аваад, зам дээр . Хотын удирдлага, холбогдох байгууллагынхан нь хариуцсан ажлаа хийхгүй байгаа учраас иргэд аргагүйн эрхэд “Би юу хийж чадах вэ” хэмээн бодоход хүрэв. Улмаар өөрсдийн хүч хөдөлмөрөөр хэрэгжүүлж чадах зүйлээ хийж байна. Уг нь бид татвараа төлсөн, шаардлагатай үйлчилгээгээ авах эрхтэй хүмүүс. Гэтэл хэдий болтол эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулсаар байх вэ.