Чөлөөт бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 10-ны өдөр эхэлнэ. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээн нь олимпын жилд болж буй гэдгээрээ онцлог.
УАШТ-ий техникийн зөвлөгөөн, сугалаа нэгдүгээр сарын 10-ны өдөр болох бол нэгдүгээр сарын 11-ний өдөр эрэгтэйчүүдийн 57, 70, 97, эмэгтэйчүүдийн 53, 59, 68 кг-ын жингийн барилдаантай.
Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпын эрх авсан тамирчин тухайн олимпод шууд оролцохыг зарласан. Тиймээс эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын жинд олимпын эрх авсан Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар улсын аваргыг өнжиж, дэлхийн чансааны тэмцээнд барилдах аж.
Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 12-ны өдөр болно. Чөлөөт бөхийн тамирчдын хувьд дөрөвдүгээр сарын 19-21, тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.