“Тэд бол жинхэнэ судлаач, анхдагчид байсан юм. Хүмүүнд олгогдсон боломжийн хязгаарыг тэд урагш ахиулсан хүмүүс” гэж Жамлин Дэнзэн Норгай хэллээ. Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 70 жилийн өмнө, 1953 оны тавдугаар сарын 29- нд амжилттай гарсан үйл явдлыг эргэн дурсаж буй нь энэ. Түүний эцэг, газарч Дэнзэн Норгай Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилларитай хамт Непал, Хятад хоёрын хилийн заагтбайдаг энэ ууланд авирч, бүхнээс түрүүлж оргил дээр нь гарсан юм.
Энэ жимийг гаргагсдын хүүхдүүд болох Жамлин Дэнзэн Норгай, Питер Хиллари нар эцгийнхээ яриа хөөрөөг сонсож өсжээ. Хоёул тэднийхээ замаар явж, арван жилийн дараа Эверестэд авирсан байна. Түүхэн үйл явдлын ойгоор энэ хоёр хүн Би-Би-Си агентлагийн сурвалжлагчтай уулзаж, тэдний эцэг амжилт, ууланд авирах спортыг сайн тал руу ч, муу руу ч өөрчилснийг ярьжээ. Эцгийг нь зургаан удаа бүтэлгүй оролдлого хийсний дараа ч зөн билиг нь Эверест рүү татаад байсныг дурсаж байна. “Тэд тийшээ явахдаа жирийн л хүмүүс байснаа баатрууд, дэлхий дахинд нэр усаа цуурайтуулсан улс болж эргэж ирсэн юм. Тэгэхдээ алдар цуу нь тэднийг эвдээгүй, нөгөө л энгийн, даруу чигээрээ үлдсэн. Гималайн оргилд суугчдын амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө тэд их юм хийсэн” гэж Жамлин бахархан ярив. “Шинэ өндөрлөгт хүрсэн амжилт бүр нь боломжгүй юм байдаггүйг харуулж ирсэн. 70 жилийн нь ойгоор уг үйл явдлыг дурсахад сайхан байна” хэмээн Питер нэмж хэллээ.
1953 онд болсон тэр авиралт өрсөлдөөн бий болгож, олон хүн тэдний араас явжээ. Энэ онд гэхэд авирах улирал эхэлсэн эхний арав хоногт Эверестийн 8849 метр өндөр оргилд 500 хүн гарсан байх юм. Эверестийн оргилд ийм олон хүн богино хугацаанд гарсан нь өнөө цагийн технологийн шинэ боломж, холбоо харилцааны хөгжил дэвшилтэй яалт ч үгүй холбоотой юм. Тэгвэл Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нарын үед орчин үеийн ямар нэг төхөөрөмж, сансрын холбооны утас гэж байсангүй. Британийн энэ багийн амжилтын тухай мэдээ Непалаас гурав хоногийн дараа Лондонд хүрсэн гээд бод.
Эверестийн оргилд гарах гэж анх оролдсон хүмүүс нь Хиллари, Норгай хоёр биш, харин гарч чадсан ь энэ хоёр юм. Тэднээс өмнөх 30 жилд олон баг тийшээ зүглэсэн ч оргилд хүрч чадаагүйгээр барахгүй буцаж ч ирээгүй гэдэг.
Дэнзэн 1952 онд бүтэлгүй оролдлого хийснээ оролцуулан тоолбол зургаан удаа авирсан байдаг. “Эцэг маань хүүхэд байхдаа сарлаг хариулж явахдаа энэ уулыг яагаад ганц ч шувуу давж нисээгүй юм бол гэж боддог байж. Энэ оргилд буддын шашинт хүн анх гарна гэж хэлсэн нэг ламын үг түүнд урам өгсөн гэдэг” гэж Дэнзэн дурсав.
“Тэр бардам аархуу зантай, ямагт бусдаас илүүрхэж байхыг хүсдэг хүн байсан” гэж Питер эцгийнхээ тухай дурсахдаа хэлэв. Эдмунд Эверестийн оргилд урд талаас нь буюу Непалын зүгээс авирах Британийн ес дэх багийн бүрэлдэхүүнд орох санал тавихад нь энэ бол түүхэнд үлдэх ховор боломж гэдгийг ойлгожээ. “Эцэг маань цас, мөс туулан оргил руу хэрхэн авирснаа дүрслэн ярьсныг нь би сайн санаж байна. Тэр бүхний өмнө явж, гишгүүр гаргаж байсан гэсэн. Том цас, мөсөн нуранги уулын уруу Түвдийн зүгт унаж байсан гэнэ лээ.”
Цаг агаар тун муу байсан ч уулчид авирсаар л байж. Питерийн ярьснаар, хэрэв Эверест биш байсан бол эцэг нь буцаж ирээд өөр аятайхан өдөр авирах ч байсан байж мэдэх. Гэлээ ч ямар нэг юм түүнийг урагш зүтгүүлсээр байв. Оргил дээр хүчилтөрөгч бараг байхгүй гэмээр тул авирагчид тэнд ердөө 15 минут болоод л уруудсан байна.
Дэнзэн цас ухаж, буддын шашинтай хүний ёсоор хэдэн чихэр, жигнэмэг өргөл болгон оргилд тавьжээ. Эдмунд Хиллари тэр хавийн уулс хийгээд Британи, Непал, Нэгдсэн үндэстний байгууллага, Энэтхэгийн далбааг өргөж буй Дэнзэнгийн зургийг хэд хэд ж. Харин Хиллари оргил дээр байхдаа зургаа авхуулсангүй. “Оргил дээр гаран гартлаа Дэнзэн зургийн аппарат барьж үзээгүй, тэгэхээр Эверестийн оргил чинь зураг авч сурах таатай газар биш шүү дээ гэж эцэг минь наргиан болгож байж билээ” хэмээн Питер дурсав.
Питер, Дэнзэн хоёр хожим нь Эверест рүү авирахдаа аав нар нь ямар зам туулсныг сайн ухаарчээ. “Би анх Эверестэд 1990 онд гарсан юм. Тэгж явахдаа эцгийнхээ тухай бодоогүй байж яахин чадах билээ. Хилларигийн гаргаж үлдээсэн гишгүүр дээр очоод бараг 40 жилийн өмнө түүний харсан зүйлийг би үзсэн. Нэг их сайхан мэдрэмж бүх биеийг минь эзэмдсэн” гэж Би-Би-Си-гийн сурвалжлагчид Питер ярьсан байна.
Дэнзэн болохоор шашин шүтлэгийн болон хувийн бусад шалтгаанаар Питерээс хожуу, 1996 онд Эверестийн оргилд гарчээ. Дэнзэн болон түүний эцэг нь д гаралтай газарчин хүмүүс байжээ. Энэ газарчид гэдэг гайхамшигтай сайн уулчид байсан бөгөөд тэднийг сүсэг бишрэл нь Гималайтай холбож байдаг аж. “Миний хувьд энэ нь аялалтай төстэй санагддаг. Эцэг маань ямар зам туулсныг би сүсэг бишрэл, ёс заншлаараа мэдэрч, ойлгохыг хүсдэг” хэмээн Жамлин ярьж байна.
Нэг сонирхолтой ч, хачирхалтай ч гэмээр юмыг хэлэхэд анхдагчдын сүнс сүлд улам бүр үгүй болж байна гэж үздэгээс Жамлин Гималайн ууланд авирагчдын тоо нэмэгдэж байгаад тийм ч таатай ханддагүй аж. Жил өнгөрөх тусам оргилд гарагчдын тоо нэмэгдсээр байгаа нь анхны жим гаргасан аавуудаасаа ялгаатай нь Питерт ч, Жамлинд ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй гэнэ.
Кали Рита өөрийн тогтоосон дээд амжилтаа эвдэж, 28 дахь удаагаа Эверестийн оргилд саяхан гарав. Өрсөлдөгч, газарчин Пасанг Дава нь Эверестэд 26 дахь удаагаа гарсан хэрнээ түүний араас нэхэж яваа учир ойрын үед тэтгэвэрт аар төлөвлөхгүй буй гэх сураг дуулдаж байна.
Газарчин, уулчин эмэгтэйчүүдийн дотроос Лакпа өнгөрсөн онд Эверестэд арав дахь удаагаа гарч дээд амжилт тогтоогоод байна. Түүний энэ амжилтын тухай мэдээллийн нэг нь ч олон түмний сонорт хүрээгүй аж.
“Оргилд гарна гэдэг эцгийн минь үетэй харьцуулбал одоо цагт их хялбар болж. Орчин үед технологи уулчдад их тус болж байна. Оргилд гарсныхаа дараа зарим авирагч нисдэг тэргээр хоёр дахь лагериас шууд Катмандуд буцчихдаг болж. Бүх маршрут тодорхой, хүчилтөрөгч болон бусад төхөөрөмжийг газарчид нь аваад явчихаж байна. Одоо адал явдлын уур амьсгал алга болж, зүгээр л зохион байгуулалттай фото аялал болж хувирчээ. Эверест рүү одоо хүмүүс зүрх сэтгэлийнхээ дуудлагаар явахаа больсон” хэмээн Жамлин үзэж байна.
Питер ч “Одоо төв лагериас оргил хүртэл олс татчихсан, ангал дээгүүр өргөгч шат тавьчихсан, лагерт нь газарчдын баг халуун цайтай сууж байх болж. 6500 метрийн өндрөөс та бүхнийг нисдэг тэргээр авчихдаг болсон байна. Гэхдээ л уулс өөрчлөгдөөгүй, энэ бол аугаа их уул, түүн дээр гарах нь амар хялбар биш” гэж Жамлин хэллээ.
Тоон үзүүлэлт түүний хэлснийг нотолж байна. Сүүлийн 100 жилд Эверестийн оргилд гарах оролдлого хийсэн 300 авирагч амиа алджээ. Зөвхөн энэ оны ууланд авирах тааламжтай улиралд л гэхэд 11 хүн амь үрэгдсэн байх юм.
“Байгальд хүндэтгэлтэй хандахад уул сургадаг юм. Бид бол энэ гаргийн хувьд ердөө л зочин нь” гэж Жамлин хэллээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант