Тайландын нийслэл Бангкок, Чонбури мужийн Паттаяа хотод ирэх оных оёрдугаар сард зохион байгуулах Азийн танхимын болон тулааны спортын VI наадмыг дахин хойшлуулсныг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдэв. Тус зөвлөлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандир Синг олимпод бэлтгэж буй үндэсний олимпын хороод, баг тамирчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадмыг “Парис 2024” олимпын наадмын дараа хийхээр төлөвлөж буйгаа онцолжээ. Сонирхуулахад, Азийн танхимын спортын анхдугаар наадам Тайландад 2005, Макаод 2007, Вьетнам улсын Ханой хотод 2009 онд болсон юм. Тэгвэл Азийн тулааны спортын наадам Тайландын Бангкок хотод мөн тэр жил давхацсан. БНСУ-ын Инчон хотод 2013 онд хоёр наадмыг анх удаа хамтад нь зохион байгуулсан түүхтэй. Туркменистан улсын Ашхабат хотод 2017 онд болсон Азийн танхимын болон тулааны спортын V наадамд манайхаас спортын 12 төрөлд 72 тамирчин оролцож, таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилттай.