Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Ирэх 2024 оны төсвийн төсөлтэй танилцаад сэтгэл дундуур байгаагаа та хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнгөрсөн намар Төсвийн байнгын хорооноос Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд Г.Тэмүүлэн гишүүн ахлаад, нэлээд ажил хийсэн. Зарлагаа хэтрүүлж баталдгийг болиулах, алдагдал, өрийг нэмдэг зэргээр өнгөрсөн 10 жилд гаргасан алдааг засаж, төслийг мөнгөний бодлоготой уялдуулахад анхаарахыг зорьж, эл хуульд өөрчлөлт оруулан, УИХ-аар өнгөрсөн зургаадугаар сард батлуулсан. Хэдийгээр дээрх хуульд өөрчлөлт оруулсан ч мөрдөх хугацааг нь ирэх оны эхнээс гээд хойшлуулан баталжээ.
Тиймээс бүтэн жил ажиллаж, хуульд өөрчлөлт оруулсны үр дүнг бид энэ жил үзэхгүй болж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2011 оноос хойш 12 удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Үүнд төсвийн орлого, алдагдал ямар байхыг тусгадаг. Харин ирэх оны төсвийн төслийг боловсруулан хэлэлцэх үедээ хэдхэн сарын өмнө баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд таагүй нөлөөлж, эдийн засгийг тогтворгүй, хэлбэлзэл өндөртэй болгох эрсдэлтэй. Хэрвээ макро эдийн засгийн зөв бодлоготой явъя гэж байгаа бол ингэж өөрчлөх шаардлагагүй. Эцсийн дүндээ төсвийн өндөр зарлага, алдагдал нь гадаад өр л болно. Эл мэдэгдлийг жилд нэг, эсвэл зарим жилд хоёр удаа гээд байнга өөрчилдөг. Уг нь үүнийг хавар, тавдугаар сард баталдаг шүү дээ.
Хоёрдугаарт, бодлогын хувьд нэлээд гайхаж буй зүйл бий. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ийг баталсан. 2050 он гэхэд Монгол Улс өндөр хөгжилтэй болж, эдийн засаг төр өлжс өн байна, эрчим хүч, хүнс экспортолно гэж тусгасан. “Алсын хараа-2050”-ийг батлаад “Одоо бид алсын хараатай болчихсон. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль батлаад, бодлогын бүх бичиг баримттай уялдуулна” гэж манай улстөрчид шийдсэн. Уг хуулийг 2020 оны тавдугаар сард баталсан. Дунд хугацааны хөгжлийн бүх бичиг баримтыг тухайн үед УИХ-ын тогтоолоор хүчингүй болгосон. Тэгэхээр одоо тээврийн, эсвэл эрчим хүчний, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого гэсэн хүчинтэй баримт бичиг байхг үй. Одоо “Алсын хараа-2050”, 2020 онд баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөт өлб өр, Монгол Улсын 2020-2025 оны хөгжлийн төлөвлөгөө хүчинтэй байгаа. Таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний зорилтуудыг 2025 онд хэрэгжүүлж дуусах учиртай. Тэгэхээр бидэнд 2025 оноос цааших салбар тус бүрийн нарийвчилсан хөгжлийн бодлого, төлөвлөгөө байхгүй.
Сангийн сайд төсвийн төслийг танилцуулахдаа ирэх онд ийм тийм олон сайхан хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалт нь 2024, 2025 оны буюу ойрын хугацааны л зорилтод чиглэсэн бодлого болж харагдаж буй юм. Гэтэл улс орнууд хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа, түүнийг хэрэгжүүлэх дарааллыг онцгой анхаардаг. Жишээ нь, төмөр замын техник, хүчин чадлыг сайжруулах талаарх зорилтыг дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгадаг. Манай төм өр замын тээврийн хувьд 70 км/цагийн хурдтай явдаг, дизель хөдөлгүүртэй, ачааллаа дийлэхгүй галт тэрэгтэй. Гэвч 2030 онд ямар хүчин чадалд хүрэх юм бэ гэдэг зорилт бидэнд алга. Төмөр зам цахилгаан болох юм уу, хос царигтай төмөр замтай болох юм уу гэдэгт хэн ч хариулж чадахгүй. Улаанбаатар хот утаанаасаа хэзээ салах юм бэ гэдэгт хариулт байхгүй. Монгол Улс эрчим хүчний хувьд хэзээ хараат бус болох юм бэ. Эдгээр зорилт бүгд байхгүй. Ийм байж 2024 оны төсөв ярихаар хөгжлийн бодлогын үүднээс тун бүрхэг, харалган болж хувирч байна. Жил бүрийн төсвийн төслийг боловсруулаад Үндэсний аудитын газраар хянуулдаг. Тус газар зөвхөн тоо харахгүй. Аудитын тухай хуульд ямар дүгнэлт гаргахыг заасан байдаг. 2024 оны төсөв нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцсэн үү гэдгийг хянах ёстой. Тэгэхээр төсвийн төсөл юутай нийцсэн бэ гэдгийг хянах гэхээр харьцуулах баримт бичиг байхгүй. Тэгвэл 2030 онд Монгол Улс хаана хүрэх юм бэ? Ерөөсөө харанхуй болчихоод байна шүү дээ. Бодлого маш ойлгомжгүй байна. Бодлогоо тодорхойлоогүй атлаа хөрөнгө мөнгөө өнөө маргаашийн ач холбогдол багатай төслүүдэд түлхүү хуваарилах нь улс орны хөгжлийн бодлогын хувьд маш том алдаа болно.
УУЛ УУРХАЙГААС УЛАМ ХАМААРАЛТАЙ БОЛОХ НЬ
-Ирэх онд эдийн засгийг долоон хувиар өсгөнө гэж төсвийн төсөлд тусгажээ. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, нүүрсний болон Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдсэнээр уул уурхай, түүнээс хамааралтай тээврийн салбар эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлнэ гэж тооцсон байна лээ.
Тэгэхээр “Алсын хараа-2050”-д тусгаснаасаа ухарчихлаа гэж хэлж болох нь.
-Тийм ээ. “Алсын хараа-2050”-д эдийн засгийг төрөлжүүлнэ гэсэн томоохон зорилт тусгасан байгаа. Жишээлбэл, хэрвээ салбарын хөгжлийн зорилтот бодлогуудыг баталсан бол аж үйлдвэр лүү чиглүүлэх ёстой. Өнгөрсөн жил манай улсын экспортын 75 хувийг нүүрс, зэсийн баяжмал эзэлсэн. Хэрэв ирэх онд 60 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа бол эл таваараас буюу уул уурхайн салбараас улам хамааралтай болно гэсэн үг. 2021, 2022 онд Монгол Улсын төсвийн орлогын 30 хувь нь зөвхөн уул уурхайн салбарын шууд татварын орлогоос бүрдсэн. 15 тэрбум ам.долларын орлого оллоо гэхэд таван тэрбумыг нь уул уурхайн 20 компани бүрдүүлж л дээ. Тэгвэл дээрх 30 хувь бүр өндөр, магадгүй ирэх онд 35-д хүрэх нь. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг төр өлжих бус, цаашид уул уурхайгаас гүн хамааралтай, боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь улам багассаар байх нь ээ. Энэ нь эдийн засгийг савлуулах том шалтгаан. Өөрөөр хэлбэл, бодлогын хувьд “алсын хараа”-гүй байгааг харуулж буй хэрэг.
-60 сая тонн нүүрс экспортолно, тонн зэсийн ханшийг 9000, унци алтныхыг 1950 ам.доллароор тооцсоноос харахад уул уурхайгаас олох орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн юм шиг ээ.
-60 сая тонн гэдэг нь өнөөгийн геополитикийн эрсдэл нэмэгдэж, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нөхцөлд маш “хол”-ын, алсын тоо. Монгол Улсын өнгөрсөн жилүүдийн нийлүүлэлтийн статистикийг харвал жилд дунджаар 40 орчим сая тонн нүүрс экспортлох боломж байна. Бодит таамгаас асар зөр үүтэй ийм хэмжээтэй нүүрс тээвэрлэх боомтын хүчин чадал манайд байхгүй. Яагаад гэхээр Гашуунсухайт, Ханги хоёр холбогдоог үй. Түүхий эдийг хүлээн авч байгаа Хятадын талаас дээрх хоёр боомтын төмөр замын хилийн холболтыг хийх талаар өнөөг хүртэл албан ёсоор хэлээгүй, судалъя, ярилцъя л гэдэг. Ерөнхий сайдыг өнгөрсөн зургадугаар сард айлчлахад тус улс “холбоё” гээгүй. Айлчлалын дараа Засгийн газрын Хэвлэлийн албанаас гаргасан протоколд боомтуудаа хөгжүүлнэ гэсэн. Харин Хятад улсын ГХЯ -наас гаргасан уулзалтын талаарх албан ёсны мэдээллийг харахад боомтуудыг холбоно гэсэн амлалт, мэдээлэл байхгүй. Тэгэхээр манай талын яриад байгаа, боомтыг маш богино хугацаанд хөгжүүлнэ гээд буй нь эндүү ташаа болж байна. Ирэх онд нарийн царигийн төмөр зам барьж буй Нарийнсухайтын боомтын төмөр зам л холбогдох магадлалтай. ЗТХЯны мэдээлснээр уг боомтыг ашиглалтад орууллаа гэхэд хүчин чадал нь 10 сая тонн байна гэсэн. Гэвч ирэх онд бодит байдал дээр ийм хэмжээний хүчин чадлаар нүүрс зөөх техник, тээврийн хэрэгслийн хувьд боломжгүй. Яагаад гэвэл өдгөө автомашинаар тээвэрлэж буй нүүрсийг хил дээр буулгадаг. Цагаанхаднаас Ганц модны боомт хүртэл машинаар тээвэрлэх нь харьцангуй богино хугацаанд, хурдан эргэлттэй байдаг. Гэтэл нарийн царигтай төмөр замаар нүүрс ачаад буулгахгүй, галт тэрэг цааш Бугат, Ордос дахь төмөрлөгийн үйлдвэр хүртэл яваад нүүрсээ буулгасны дараа буцаж ирнэ. Нүүрсний тээврийг 10 сая тонн болгохын тулд вагоны хэд хэдэн цуваатай байх хэрэгтэй болно. Магадгүй галт тэрэгний таван цуваа явж байж өдөрт нэг цуваа хилээр гарна. Нарийнсухайтаас нүүрс ачсан вагон Бугат хүрээд, буцаад иртэл хоёр хоног зарцуулж магадгүй. Одоогоор 40 орчим ачааны вагон бий. Хоёр цуваагаар яаж ч хурдан эргэсэн 10 сая тонн нүүрс тээвэрлэж чадахгүй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Энэ жил 50 сая нүүрс экспортолсон болохоор ирэх онд 60 саяд хүрэх боломжтой” гэж мэдэгджээ. Ингэж ярьвал ямар ч макро эдийн засгийн судалгаа хэрэггүй. Жишээлбэл, энэ жил гурван сая мал хорогдсон бол ирэх онд дөрвөн сая хорогдоно гэж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр дээрх байдлаар төсөөлөл хийж байгаа бол шинжлэх ухааны үндэслэлгүй алдаатай тооцоолол болно.
-Уул уурхайн хамаарал нэмэгдэж, эд ийн засаг савлах нь ямар эрсдэлүүд үүсгэх вэ?
-Сангийн яам зөвхөн төсвийн орлого, зарлагыг л ахиухан төлөвлөхийг зорьж буй нь илт байна шүү дээ. Гадаад бодлого, тухайлбал, сая хэлсэнчлэн хоёр боомт холбогдох, эсэх нь тэдэнд нэг их сонин биш. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар биржээр арилжих нүүрсийг тусад нь гаргах боомттой болох үүргийг Гадаад харилцааны, Боомтын сайдад өгсөн. Манай тал ийм үүрэг өгч болно. Гэвч гарц гаргахыг манай тал дангаараа шийдэхгүй. Хятадын тал хилийн гарц нээх асуудлыг тийм амар за гээд зөвшөөрөхгүй л байх. Өнгөрсөн жилүүд ийн хоёр орны харилцааны түүх, өмнө гаргаж байсан шийдвэрээс үзэхэд тэд яаруу, “түүхий” шийдвэр гаргадаггүй. Олон талын нөхцөл байдлыг тунгааж байж нухацтай шийдвэр гаргадаг. Нөгөөтээгүүр, Хятадын эдийн засаг цөөнгүй асуудалтай байгааг олон улсын бүх байгууллага бичиж буй. Тус улсын эдийн засаг 1960 оноос хойших хамгийн бага хувиар өссөн түвшинд байна. Эдийн засгийн өсөлт нь энэ онд таван хувьд хүрэхгүй гэж олон улсын байгууллагууд таамаглаж байгаа. Үүнээс хамаараад Зүүн өмнөд Азийн эдийн засаг ч сүүлийн 60 жилд байгаагүй хамгийн “муу” үе дээрээ явж байгааг Дэлхийн банкны тоймд тодотгосон. Хятадад хэрэглээ бага байхад бид энд “Манайхаас ирэх онд илүү их түүхий эд худалдаж авна” гэж ярьж, таамаглаад, төлөвлөөд сууж таарахгүй. Бид Хятадын бүхэл бүтэн 18 их наяд ам.долларын, том эдийн засгаар төсөөлж төөр өлддөг. Хятадын бүхий л муж ганцхан Монголоос нүүрс авч буй юм шиг яриад байгаа. Гэвч манай улсын нүүрсний экспортын 80 гаруй хувь нь Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэнгийн боомтоор гарч Өвөр Монголын ган төмөрлөгийн үйлдвэрүүдэд л очдог. Тэгэхээр манай коксжих нүүрс, төмрийн хүдрийн үндсэн хэрэглэгчид нь Бугатын болон Ордосын төмөрлөгийн үйлдвэр үүд. Түүнээс Шанхай, Гуанжоу, Хэбэй зэрэг өмнө, зүүн, зүүн өмнө зүгийн гангийн үйлдвэрүүдэд Монголын нүүрс огт хамааг үй. Тэд Австрали, АНУ, Индонез, Канад, ОХУ-аас далайн боомтоор коксжих нүүрс импортолж байна. Өвөр Монголын эдийн засаг 334 тэрбум ам.доллар, манайхаас 20 дахин их. Монголын нийлүүлж буй нүүрс, төмрийн хүдрийг худалдан авч байгаа Бугат хотын эдийн засаг 46 тэрбум ам.доллар буюу манай ДНБ-ээс гурав дахин том байна. Манайхаас 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж байна шүү дээ. Тэгэхээр манай зах зээл өсөөд өсөөд Бугат дотроо л байна. Тэнд өрсөлдөөн ямар байхаас л хамааралтай.
-2024 оны төсвийн төсөлд зард ал 27.3 их наяд төгрөг байхаар тусгаж. Үүн дотроо тэтгэвэр, тэтгэмж 5.14, боловсрол, эрүүл мэнд , соёлын гүйцэтгэл, санхүүжилт 4.7, цалин хөлс 3.04, төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардал 3.39 их наяд төгрөг байна гэж тооцжээ . Эндээс харвал тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг 2023 оныхоос огцом өсгөсөн байна. Улмаар төсвийн зард ал 4.98 их наядаар нэмэгдэх нь. Сонгуулийн жилд төсвийн зард ал өсдөг нь бас л давтагдлаа. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн зургаадугаар сард төсөв тодотгож, цалин хөлс өсгөсөн. Сангийн сайд “Хүлээж байгаад боломж олдохоор нь нэмлээ” гэж хэлсэн. Цалин тэтгэврийг зөвхөн мөнгөтэй болохоор нэмчихдэг асуудал биш. Төсөвт эзлэх хувь хэмжээ, цаашдаа тогтвортой олгож чадах уу гэдгээ тооцож байж нэмэх учиртай. Сувилагчид нэг сая төгрөгийн цалин өгнө гэчихсэн бол “Уучлаарай, манай эдийн засаг хүндэрлээ. Цалинг чинь 900 мянган төгрөг болголоо” гэж хэлэхгүй шүү дээ. Энэ оны сүүлийн хагас жилд цалингийн нэмэгдэлд 1.8 их наяд төгрөг зарцуулж байна. Ирэх онд эл дүн 3.6 их наяд болно. Мөн ирэх оны дөр өвд үгээр сараас эхлэн цалин хөлсийг дахин нэмэхээр тооцож төсвийн төсөлд тусгасан гэж танилцуулсан. Ирэх оны төсөвт тусгасан цалин, тэтгэврийн зардал нь улсын төсвийн 30 гаруй хувьтай тэнцэхээр байна. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нь төсвийн хамгийн том зардал болж байна л даа. Энэ ачааллыг улсын төсөв цаашид дийлэхээ болихоор байна. Дэлхийн банкнаас энэ талаар хийсэн судалгаа бий. Тэтгэврийн сангийн тогтолцоогоо, Нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдэлтийг цаашид илүү сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж байнга сануулдаг. Тэтгэврийн санд жил бүр олгож буй шилжүүлгийн зардлыг цаашид улсын төсөв дийлэхгүйд хүрэхээр байгаа учраас аргагүй. Тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн, нэг удаагийн халамж авагсдыг оруулаад 2023 оны байдлаар 485 мянгад хүрч байна. Гэтэл татвар төлж буй ажил олгогчийн тоо маш цөөн. Ажиллах хүчний тоо ердөө нэг сая гаруй. Энэ бүтцээ засах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн зургаадугаар сард төсвийг тодотгохдоо үүнийг бодолцох ёстой байсан. Дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн ханшийн уналт, магадгүй цар тахал дахиад л тохионо. Олон улсын байгууллагуудын зарим судлаач дараагийн хямрал 2025 онд болно гэж таамаглаж байна. Үүнд олон шалтгаан нөлөөлж мэднэ. Геополитикийн нөхцөл байдал, Тайванийн асуудал хурцдахыг үгүйсгэхгүй. Тэр үед төсвийн зардал 30 их наяд төгрөгт хүрэх байх. Ийм хэмжээний мөнгийг бид олж чадахгүй. Тэгэхээр өр бий болно. Ирэх онд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг байна гэж тооцсон. Гэтэл нийт орлого ба тусламжийн дүн төсөвт тооцсончлон ирэх онд 27.15 их наядад хүрэхгүй, 23 их наяд гаруй байх болов уу. Магадгүй ирэх зургаадугаар сар хүртэл буюу сонгууль болтол гайгүй явчихна гэж үзэж байж мэдэх юм. Цалин, тэтгэврийг амлачихсан юм чинь зайлшгүй өгч таарна. Төсвийн төс өлд олон тооны объект барихад зориулж зардал тусгасан. Хэрэв гадаад зах зээлд үнэ ханш хэлбэлзэж, Хятадын эрэлт бидний төсөөлж буй шиг өсөхгүй бол төсвийн орлого тасалдаж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг оны эцэст бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрч болзошгүй. Тэгээд л 2012-2016 оных шиг он дамжсан, санхүүжилт нь дутуу объектууд үлдэх магадлалтай. Тендерт шалгарсан компаниуд оны эцэст ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй, улсын төсвөөс ихээхэн авлагатай үлдэнэ. Өмнөх алдаагаа дахиад л давтана гэсэн үг. Буруу төлөвлөлтийн улмаас он дамжин үргэлжилж болзошгүй нэг томоохон алдаа нь энэ.
-Экспортын бүтээгдэхүүн ий хэмжээ , ханшийг өөдрөгөөр төсөөл ж, орлого их байна гэ эд тооцчихлоо. Нөхцөл байдал эсрэгээр байвал ямар эрсдэлүүд хүлээж байна вэ?
-Орлогоо өөдрөгөөр төсөөлөөд, төсөв батлагдангуут хуваарилалт хийхдээ сонгууль хүртэл бүх аргаа дайчилж байгаад бүгдийг нь хэвийн тавина. Манай нэг сул тал нь төсвийн санхүүжилтийг гаргадаг Төрийн сан. Эл санд төсвийн байгууллагуудын данснаас гадна Нийгмийн даатгалын, байгууллагуудын данс бий. Төсвийн орлого дутаж, зарлагыг санхүүжүүлэх шаардлага ирэх наймдугаар сард ч юм уу тулгарна. Төрийн санд орлого ороогүй байхад байгууллагуудын данснаас санхүүжилт хийх эрсдэлтэй. Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг идчихсэн гэж ярьдаг шүү дээ. Дансанд нь мөнгө бий ч бодит байдал дээр байдаггүй. Гэтэл АНУ сая өрийн хэмжээгээ нэмэгдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааг зогсоохоор болсон тухай мэдээлсэн. Тус улс орж ирсэн орлогоо тусад нь сангийн дансанд хийдэг. Хоёрдугаарт, Засгийн газрын бонд худалдсан орлогоо мөн уг санд төвлөрүүлдэг. Яг л авдарт мөнгө хийж байгаа юм шиг. Тэр авдарт мөнгө байж гэмээнэ л санхүүжилт гарна, байхгүй бол гаргадаггүй, эх үүсвэр нь зогсдог. Манайд бол Төрийн сан гэдэг ганц “тогоо”-нд бүгдийг нь хольчихсон учраас зарцуулах ёсгүй хөрөнгийг зориулах гээд байна шүү дээ. Төсвийн орлого тасарч, эх үүсвэр дутаж байгууллагуудын дансан дахь мөнгийг ашиглавал Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн даатгалын гээд бусад санг дампууруулах эрсдэлтэй.
СВОП ХЭЛЦЛИЙН ӨРИЙГ АЛЬ БОЛОХ БАРАГДУУЛАХЫГ ХИЧЭЭХ ЁСТОЙ
-Ирэх оны төсвийн орлого 25.3, зарлага 27.4 их наяд төгрөг, алдагдал 2.1 их наяд төгрөг гэж тооцжээ . Төсвийн зардлыг харвал юун дээр тэвчих боломжтой байсан гэж харж байна вэ?
-Төсвийн зардлыг бараг 30 хувиар өсгөсөн нь сонгуультай холбоотой. Мөн өмнө хэлсэнчлэн дунд хугацааны хөгжлийн бодлогогүй нь нөлөөлж буй. Ерөнхийлөгч саяхан НҮБ-д тогтвортой хөгжлийн зорилтоо хэрхэн хэрэгжүүлсэн талаар илтгэл тавьсан. Бүх яам, НҮБ хамтраад Монгол Улсын үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг гаргасан. Үүнд бидний тавьсан зорилтуудын аль нь биелж, юу нь болохгүй байгааг тусгасан. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдол гээд. Эрүүл мэндийн салбарт бид ямар зорилт дэвшүүлээд, юу нь хоцроод байгаа юм, жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулахаар тавьсан зорилт хэр хэрэгжсэн, яагаад багасахгүй байгаа юм гэдгийг судалж гаргасан. Үүнийг бид унших ёстой. Улмаар салбар дамнасан асуудлуудыг олж хараад, түүндээ үндэслэн гол түлх үүр асуудлыг шийдэхэд санхүүжилтээ зарцуулах ёстой. Үүнд үндэслэн 2024 оны санхүүжилтээ шийдэх нь зүйтэй. Түүнээс Ерөнхий сайд орон нутгаар тойрч яваад, юу хэрэгтэй байна гээд байвал зүгээр л “хүслийн жагсаалт” гаргана. Биднийг олон улсын байгууллагууд wish list гаргадгийг шүүмжилсээр ирсэн. Үүний ард салбарын сайд нарын зарцуулах хөрөнгийн жагсаалтад сумын соёлын төв, аль нэг сумын төвд нэг, хоёр км авто зам барих төсөв байж л байгаа. Тухайн сумынхаа иргэдэд чухал юм шиг боловч улсын хэмжээнд эдгээр нь өнөөд өр шийдэх ёстой асуудал биш. Эхлээд хөгжлийн бодлого гэдгээ харах учиртай. Жишээлбэл, юуны түр үүнд эрчим хүчний хараат байдлаа шийдэх шаардлагатай. 2020 онд боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн төлөвлөгөөнд томоохон төс өл, хөтөлбөр үүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй гэсэн. Ирэх жилийн төсвийн төсөлд 10 аймгийн дулааны станцын төс өлд 20 тэрбум төгрөг тавьсан юм шиг байна лээ. Энэ чинь л чухал асуудал шүү дээ. Өөр өөр хэлбэл, хамгийн эхлээд суурь асуудлуудаа шийдэх ёстой. Танай аймагт юу барих вэ гээд жижигхэн объект барих гэх мэтээр төсвөө “хэлэлцээд” буй учраас л төөрөөд байна. Сумын иргэн тэнд тулгарч буй асуудлын тухай л ярина. Улаанбаатар хөлдөх гэж байна уу, үгүй юү, төмөр зам гацаж байгаа юм уу, Замын-Үүд дээр юу болж байгааг сумын иргэн мэдэхгүй. Товчхондоо, улс орны чухал асуудал юу вэ гэдгийг тэр иргэн мэдэхгүй. Тиймээс аль ч улс бодлогын шийдвэр гаргахдаа эрдэмтэн, судлаачид, хангалттай мэдээлэлтэй хүмүүсээс санал авдаг болохоос биш танай сумд юу хэрэгтэй вэ гэж хэзээ ч асуудаггүй. Монгол Улсын төсвийг сумын иргэнээс асууна гэдэг бол байж болохгүй зүйл.
Эрчим хүчээ яая гэж байж өнгөрсөн зун аймгуудад стадион барьсан нь тэнэглэл. Аймгуудын татаасыг харахад л энэ нь ойлгомжтой. Аймгийн төвд театр барьчихаар гэрэл цахилгааны гэх мэтээр зардал нь дагаад байнга л өснө. Орон нутагт баахан сум хоорондын зам барих талаар яриад буй нь одоо шийдэх асуудал огт биш, болоогүй. Энэ бол зүгээр л популизм. Тухайн тойргоос нэр дэвшсэн гишүүний л санал авах гэсэн арга. Үүнийг хэдэн жилийн дараа шийдэж болно. Асуудлыг шийдэх бус, ахиад асуудал үүсгэчихэж байна шүү дээ. Зардлаа нэмэх алхам хийгээд байгаа нь маш буруу. Бүр л буруу яваад байгааг энэ нь баталж буй.
-Төсвийн төслийг хангалттай хэлэлцүү-лээгүйг та шүүмжилж буй. Олон нийт, мэргэжилтнүүдээр хэдий хугацаанд хэлэлцүүл-сэн бол хангалттай гэж үзэх вэ?
-Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бол Сангийн яамны боловсруулсан төсвийн төслийг есдүгээр сарын эхээр Засгийн газар хэлэлцэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Гэтэл УИХ-д өргөн барьснаас хойш гурав хоногийн дараа буюу энэ сарын 3-нд олон нийтэд ил болголоо шүү дээ. Олон улсын жишгээр ийм байдаггүй. Бид нэг дарангуйлагч сонгочихсон тоталитар улс биш. Сангийн яам манай төсвийн ил тод байдал сайн гэж олон улсын байгууллагуудад мэдээлдэг. Тэр нь зөвхөн төсвийн гүйцэтгэл, зарцуулчихсан мөнгөний тайлангаа хэлж буй хэрэг. Гэтэл манай энэ хэлэлцүүлж байгаа төсөв чинь олон нийтийн төсөв. Нэг сарын өмнө төсвийн ерөнхий тоймыг гаргаад, Сангийн сайдын өнгөрсөн даваа гарагт хийсэн шиг танилцуулгыг хийж болох л байсан. Төсвийн төслийг таг нууж байгаад УИХ-д өргөн барьсны дараа танилцуулдаг байх юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийт, эдийн засагчид бид нар төсвийн талаар юу ч яриад хэрэггүй. УИХ-ын 76 гишүүн л шийднэ. Тэдэн дотроо намын бүлэг л гол үүрэгтэй. Өргөн барьсан зарлага хэзээ ч хасагдаж байгаагүй. Төсвийн ил тод байдал гэж яриад байх хэрэг ч алга. Хамгийн гол нь болохоо байнгуут шалтгаанаа дандаа бусад зүйл рүү чихчихдэг. “Ковид”, Орос, Украины дайнаас боллоо гэдэг. Магадгүй ирэх намар Хятадын эдийн засаг саарснаас болоод 60 сая тонн нүүрс нийлүүлж чадсангүй гэж хэлэх юм байна. Гэтэл үүнийг урьдчилан хараад, тооцоолж хэмжээ нь үүнээс бага байвал яах вэ гэдэг хувилбартай байх ёстой. Ямар ч хувилбаргүй, үргэлж бидний мөрөөдлөөр байх ёстой юм шиг аяглаж байна. ОХУ-ын Якутад орших Элгийнскийн нүүрсний ордоос Агнуурын тэнгис хүртэлх 500 км төмөр замыг 2025 онд барьж дуусгах гэж байна. Номхон далайд Чемукан боомтыг мөн 2025 онд барьж дуусгана. Энэ төмөр зам, боомтоор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр ОХУ-ын Номхон далайн боомтуудаар дамжуулан экспортлох коксжих нүүрсний хэмжээ жилд бараг 50, 60 сая тоннд хүрнэ. Мэдээж энэ нь манайд нөлөөлнө. Гадаад зах зээлд өрсөлдөөн улам шир үүсэж байхад бид байнга гоё мөрөөдөл, зүүд зэрэглээ шиг юм яриад байж болохгүй. Яг л сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байна. Сонгуулийн дараа өр, алдагдал үүснэ үү хамаа алга гээд хаячихаж байгаа хэрэг. Дараагийн Засгийн газар нь үйлээ үзээд, дахиад л өрөө нэмдэг юм уу, эсвэл ОУВС дээр очих нөхцөл байдал үүсэж ч мэдэхээр байна. Ийм огцом өсөлт, бууралттай эдийн засгийг олон улсын зарим судлаач, эдийн засагч “Мэлхийн үсрэлтийн өсөлт” ч гэж нэрлэдэг. Үсэрсний дараа унах нь тодорхой гэсэн үг юм. Уг нь улс орны эдийн засгийн өсөлт аажим, жигд тогтвортой байх нь улс орны хувьд ч, аж ахуйн нэгж, иргэдийн хувьд ч илүү тааламжтай байх нь мэдээж .
Манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлт нэг удаад үргэлжилсэн хугацаа нь 3-3.5 жил байдаг. 2020-2023 онд өссөн, ирэх жил тэлэх магадлал бага, мөчлөг нь ийм. 2008 оны хямрал, 2012-2016 оны түүхий эдийн ханшийн уналт гээд энэ бүхнийг харахад эдийн засаг 3.5 жил өсөөд л дараа жил нь саарч, буурч ирсэн. Улс орнууд геополитикийн эрсдэл үүсвэл яах вэ гэдэгт анхаарч, шинээр төмөр зам, боомт барих зэргээр бүгд бэлдэж байгаа. Казахстан тус улсын зүүнээс баруун тийш хөндлөн өнгөрч буй Ази-Европыг холбосон төмөр замын хүчин чадлыг өргөтгөж, хоёр эгнээ төмөр замтай болох томоохон төслийг эхлүүлээд байгааг энд дурдаж болно. Манай бүс нутагт геополитикийн эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бид зөвхөн Замын-Үүд, Тяньжин боомтод бүхий л гадаад худалдаагаа найдаж болохгүй. Импортын гарцыг, тээвэр ложистикийн хүчин чадлыг ирэх жилүүдэд хэрхэн нэмэгдүүлэх талаар нухацтай бодож, төлөвлөх ёстой. “Ковид”- ын үед ачаа тээврийн үнэ өссөн шиг байдалд дахин орохгүйн тулд импортын ачааны хоёр дахь гарц заавал байх хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа бараа, бүтээгдэх үүний нийлүүлэлт ямар нэгэн тасалдалгүй байхад төр, засгийн зүгээс онцгой анхаарах ёстой.
-Улсын төсвөө зохистой батлахад анхаарч , үр дүнд хүрсэн зарим улс орны сайн туршлагаас дурдана уу.
-Сингапур, Чили, БНСУ-ыг энд дурдаж болно. Юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй, ямар нэгэн ашиг сонирхолд хөтлөгдөлгүй оновчтой, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг тийм засаглалтай болсон нөхцөлд л дараагийн бүх асуудлаа зөв шийднэ. Чилийн хувьд Тогтворжуулалтын сан нь эдийн засагт нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Олсон мөнгөө тэр дор нь буюу тухайн жилдээ бүгдийг нь зарцуулалгүй, тусад нь Тогтворжуулалтын санд “гар хүрэлгүйгээр” хадгалж, арвижуулдаг. Манайд бол түүхий эдийн үнийн өсөлтөөс гэнэт орж ирсэн орлого (windfall revenue) эдийн засгийг “халааж” байгаа. Үнэхээр 60 сая тонн нүүрс зарчихдаг юм бол бид 10 сая тонн нүүрсний борлуулалтаас олсон татварын орлогыг баялгийн болон Тогтворжуулалтын сандаа хадгалдаг, арвижуулдаг байх тогтолцоотой болох ёстой. Энэ хэвээр байвал эдийн засаг унаж, босоод, унаж босоод л яваад байна.
-Засгийн газрын өр 2024 онд 35.2 их наяд төгрөгт хүрнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Өрийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх нь.
-Сангийн яамнаас танилцуулдаг Засгийн газрын өрийн дүнд Монголбанкны своп хэлцлийн зээлийг оруулдаггүй. Засгийн газрын 32 гаруй их наяд төгрөгийн өрийн ДНБ-д эзлэх дүн нь харьцангуй гайгүй гэж буй. Үнэн хэрэгтээ Монголбанкны своп хэлцлийн хоёр тэрбум ам.доллар чинь нэг талаар Засгийн газрын л өр гэсэн үг юм. Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг өнгөрсөн долдугаар сард дахиад гурван жилээр сунгасан. Өндөр хүүтэй, нэг улсаас хамааралтай өрийг ийнхүү 10 гаруй жилийн турш сунгасаар ирсэн нь, төлж барагдуулахыг хичээхгүй байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын хувьд тааламжтай зүйл биш, цаашид бидний өмнө тулгарч болзошгүй эрсдэлтэй өр төлбөр. Нөгөө талаас ямар нэгэн шалтгаанаар свопын хугацааг цаашид дахин сунгахгүй гэвэл энэ өр төлбөрийг Монгол Улсын валютын нөөцөөс л төлнө. Эцэст нь хэлэхэд, жил бүр улсын төсвийн төслийг манай эрдэмтэн судлаач, багш нар, эдийн засагчид цаг заваа гарган судалж, хэлэлцэж, тодорхой санал, шүүмжлэл, зөвлөмж өгдөг ч эцсийн дүндээ УИХ-аас баталж буй төсөвт ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Энэ оны хувьд ч Засгийн газраас өргөн барьсан төсөв төдийлөн өөрчлөлтгүй хэвээр батлагдах нь тодорхой. Бидний санал, шүүмжлэл зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсанд үлдэж буйд сэтгэл дундуур байна