Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргажээ.
Уг шийдвэрт:
Хүргэлтийн үйлчилгээний ажил. Хүргэлтийн үйлчилгээний салбарт ажиллах хүч нийлүүлэх, ачих буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилал бүхий (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг ажиллуулахаар шийдвэрлэв.
Хүргэлтийн үйлчилгээний салбар. Үүнд: Нисэх онгоцны буудлын ачих буулгах үйлчилгээ (Хамтын ажиллагаатай байгууллагууд багтсан) *ачих *буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах эрхтэй (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдад тус салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд зөвшөөрөгдсөн ажлын төрөл салбараас өөр ажил эрхлэх тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл цуцлагдана.
Энэ шийдвэр нь 2023 оны 4 дахь ээлжийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийн дагуу шинээр ирэх Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдад болон H-2 визтэй ажилчдад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжих ба хүргэлтийн үйлчилгээний салбарт (49401 кодтой) мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан хөдөлмөр эрхлэх (H-2) визтэй шинээр ирэх иргэдийг ажиллуулахдаа БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх юм.