Нийслэлийн засаг даргын энэ оны наймдугаар сарын 02-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг тус албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн засаг даргын захирамж хэрэгжсэнээс хойших хугацаанд нойтон тарвагыг Улаанбаатар хотын бүс рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тарвага тээвэрлэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үндэслэн 300 мянган төгрөг, үүний дээр тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээгээр 2 сая 592 мянган төгрөг, нийт 2 сая 892 мянган төгрөгөөр торгох хуультай аж.