Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдрийн 00:14 цагт Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутаг шатахуун түгээх станцын хажууд автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага иржээ. Албаныхан дуудлагыг хүлээн авч шалгахад И жолоочтой Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, явган зорчигч 57 настай, эрэгтэй Б-г мөргөж, зам тээврийн ослын улмаас явган зорчигчийн амь нас нь хохирсон байна. Хэргийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж буй аж.