АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтан цөөнгүй. Тэдний нэг болох өмнөд хилийн Замын-Үүдийн боомт дахь хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа .Нямбат, авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч .Баттүшиг нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Бидний авсан мэдээллээр Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх машины дарааллыг зөрчүүлэн, танил талынхаа урдуур нь оруулсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн долдугаар сарын 24-30-нд 838 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр болсны дотор дээрх хилийн цэргийн ангийн удирдах албан тушаалтнууд багтсан юм. Уг хэргээс гадна “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Э.Тэгшжаргалд холбогдох, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.