Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох, "Олон тооны мал хулгайлсан" буюу олон нийтэд "Найман ишигний" гэх нэрээр танигдсан хэргийн Давж заалдах шатны шүүх болж, Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд, Анхан шатны шүүх буюу Хэнтий аймгийн Бор Өндөр суман дахь сум дундын шүүхээс гаргасан 35 дугаартай яллах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр хэрэгт холбогдогсод суллагдсан. Гэхдээ тэднийг цагаатгасан хэрэг биш бөгөөд шүүх энэ хэрэг дээр дахин ажиллах болж байгаа юм. Энэ хугацаанд Шүүхийн ажиллагаанд саад учруулахгүй байх, дуудсан цагт ирэх зэргээр шийдвэрийг сайтар дагаж мөрдөхийг Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгсдэд сануулсан юм