Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллаж, салбарын алба хаагчдын уулзалт зохион байгуулсныг мэдээллээ. Тус аймагт энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй аж. Тухайлбал, “Өндөрхаан” олон улсын нисэх онгоцны буудлыг шинэчлэх барилга угсралтын ажил 44, аэродром барих нь одоогоор 99 хувьд хүрчээ. Хэнтийн төвд 1.2 км, төвөөс Норовлин сумын чиглэлд 168 км авто зам барьсан аж. Мөн Дуутын давааны замын их засварыг дуусгаснаар тус аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар бүрэн холбосныг орон нутгийнхан дурдлаа.
2023 оныг зам, тээврийн салбарт “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Үүний хүрээнд оны эхнээс долдугаар сарын хагас хүртэл төмөр замаар 16 сая тонн ачаа, 1.1 сая зорчигч тээвэрлэжээ. Улсын хэмжээнд 225 км авто замын зураг төсөл, 1400 метр гүүрний их засварыг хийн, мөн шинээр барих зураг төслийг боловсруулжээ. Ази-Европыг холбосон авто тээврийг өргөжүүлэх зорилгоор улс хооронд 1-7 дугаар сард 27.5 сая гаруй тонн ачаа, мөн 968 мянган зорчигч тээвэрлээд буйг ЗТХЯ-наас мөн дурдлаа.