Үндэсний статистикийн хорооноос уржигдрын байдлаар нийслэл болон аймгуудад борлуулж буй гол нэрийн хүнс, шатахууны үнийг танилцууллаа. Тухайлбал, нийслэлд савласан дээд гурил кг нь дунджаар 3600, нэгдүгээр зэргийнх нь 2400 төгрөгийн үнэтэй байгаа нь зургадугаар сарын дунджаас 100 гаруй төгрөгөөр өссөн дүн аж.
Түүнчлэн сүүлийн нэг сард хүрэн манжингийн үнэ кг нь 500-гаар нэмэгдэн 4700-д хүрсэн бол “Атар” талхных 320, өндөг ширхэг нь 10 гаруй төгрөгөөр өссөн байна. Мөн дийлэнх аймагт бүх төрлийн гурил, элсэн чихрийн үнэ зургадугаар сарын дунджаас кг тутамдаа 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол шатахууны ханш тогтвортой байсныг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.