Олон улсын интро электроник хөгжмийн наадмыг “Majesty” компани албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулна. “Монгол шилтгээн”-д энэ сарын 23-25-нд болох энэхүү наадмыг анх 2018 онд зохион байгуулсан бөгөөд дөрвөн жилийн дараа цар хүрээг нь тэлэн, олон улсын стандартын дагуу хийх гэж байгаа аж. Наадмын тасалбар нь VIP болон энгийн гэсэн хоёр сонголттой, авсан хүн бүр “NETA V” цахилгаан автомашины сугалаанд оролцох эрхтэй болох юм. Интро хөгжмийн наадмыг хамтран зохион байгуулагч “X-Meta” компанийн үүсгэн байгуулагч Дэйв Ли энэ хүү арга хэмжээг угтан 85 сая төгрөгийн үнэлгээтэй цахилгаан автомашины сугалаа явуулж буй. Мөн олон улсын DJ нарын эрэмбийг тодорхойлж, электроник хөгжмийн мэдээллийг хүргэдэг “Mixmag” сэтгүүл зохион байгуулагчидтай албан ёсоор хамтран ажиллаж байна.
Бэлтгэсэн: Д.Түвшин