ОХУ-ын Уфа хотноо болж буй 7 сая рублийн шагналын сантай Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд манай даамчид оролцож буй талаар мэдээлсэн билээ. Тамирчид рапид төрөлд 6 өрөг тоглоод байгаа бөгөөд эмэгтэй ангилалд Ази тивийн аварга, Олон улсын их мастер Э.Хүслэн 17 оноогоор тэргүүлж байна. Тэрбээр таван өрсөлдөгчөө 3:0-ээр, Ази тивийн аварга, дэлхийн залуучуудын аварга Хятадын их мастер Жао Ханчинг 2:1-ээр тус тус хожоод байна.
Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө хожвол 3:0, харин нэмэлт тоглолтод хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилийн их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж явна. Э.Хүслэнгийн хувьд маргааш дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.