“Хүч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Тулга Бишкект болсон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр Тажикистан улсын легионер Абдулмажид Кудиевийг 4:0, Узбекистаны Уможон Жалоловыг 6:5, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-өөр ялсан юм. Дараа нь 2021 онд Ослод болсон ДАШТ-д хүрэл медалийн тавцанд хамт зогсож байсан, тэмцээний эзэн орны тамирчин Алибек Осмоновыг 5:2-оор ялж, алтан медальд хүртлээ. Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга Т.Тулга 65 кг-ын жинд ийнхүү өрсөлдөж, дээрх ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медаль зүүв.