Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ aмнoд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-нд эхэлсэн. Нoгooдoр өндөрлөх тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад хүч сорьж байна. Тэднээс насанд хүрэгчдийн ангиллын 93 кг-ын жинд ОУХМ Г.Оргилболд тив, дэлхийн шилдгүүдтэй өр- сөлдөж тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хошой аварга боллоо. Г.Оргилболд өнгөрсөн жил Казахстаны Алматы хотод болсон ДАШТ-д 227.5 кг-ыг өргөж, алтан медаль хүртэж байв.