Энэ сарын 19-21-нд “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод болов. Уулзалтад “Их долоо”-гоос гадна Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам, АСЕАН-ныг даргалж буй Индонез улсын болон НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч хүрэлцэн очив.
Эл уулзалтын хүрээнд хоёр талын яриа хөөрөө бас болсон байна. Тухайлбал, Япон, Энэтхэгийн Ерөнхий сайд Фүмио Кишида, Нарендра Моди нар бүс нутгийн болон бусад чухал асуудлаар ярилцжээ. Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхий дахинд хүч хэрэглэж, дангаар статус-кво-г өөрчлөхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг сахихын чухлыг Кишида онцлов. Энх амгалан байдлыг сахихын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх тухайд талууд нэгдсэн саналтай байлаа. Түүнээс гадна дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зорилтыг шийдвэрлэхийн тулд аль болох олон түнш хамтран ажиллаж, “Их долоо”, “Их 20”-ийн орнууд харилцан ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж мэдэгдэв. “Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, 2023 оныг жуулчид харилцан солилцох жил болгох талаар тэд ярилцсан байна.
...Ер нь Орос, Хятадын “асуудал” нь“Их долоо”-гийнхныг зовоодог болох нь энэ уулзалтаас өмнө илт байсан юм. “Бид үндэснийхээ эрх ашгийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгт гүйцэтгэж буй үүрэг, эдийн засгийнх нь хэмжээ далайцыг бодолцон Хятадтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаа юм” хэмээн уг баримт бичигт дурдсан байна. “Их долоо” Хятадын эдийн засгийн хөгжилд саад хийхийг эрмэлзэхгүй бөгөөд Тайваньд тогтвортой байдал чухал болохыг, “Нэг Хятад” бодлогыг дэмждэгээ онцолжээ...
Украины Төрийн тэргүүн Италийн Ерөнхий сайд Жорж Мелонитэй уулзахдаа Украин, Италийг Оросын алан хядах ажиллагаанаас хамгаалах үйлдлээ хүчтэй болгох арга замын талаар ярилцжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд, Украины Ерөнхийлөгч хоёр Украин руу Орос довтолсноос хойш анх удаа энд уулзав. Эрх чөлөөтэй бүх үндэстэнд зайлшгүй хэрэгтэй дүрэм, журамд суурилсан дэлхийн дэг ёсыг сэргээн тогтоох үйлсэд Энэтхэг улс оролцоно гэдэгт итгэж байна гэж Зеленский хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч бас Европын зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишельтэй уулзаж аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, Украин болон Европын Холбооны хүч, нөөцийг нэгтгэх талаар ярилцав. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Макронтой уулзаж, аюулгүй байдлын асуудлаар байр сууриа тогтмол солилцож, батлан хамгаалах болон улс төрийн талаар хамтран ажиллах аливаа хувилбарын тухай ярилцаж байх болсноо Зеленский олзуурхан тэмдэглэв. Тэрбээр мөн Германы Канцлер Олаф Шольцтой уулзаж, “Их долоо”-гийн хүрээнд хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар ярилцсан байна.
“Их долоо” уулзалтаа өндөрлөхийн өмнө төгсгөлийн албан мэдээгээ олны сонорт хүргэв. Тэд юуны урьд Хятад улстай бүтээлч, тогтвортой харилцаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь Орос, Хятадын “асуудал” нь “Их долоо”-гийнхныг зовоодог болох нь энэ уулзалтаас өмнө илт байсан юм. “Бид үндэснийхээ эрх ашгийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгт гүйцэтгэж буй үүрэг, эдийн засгийнх нь хэмжээ далайцыг бодолцон Хятадтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаа юм” хэмээнуг баримт бичигт дурдсан байна. “Их долоо” Хятадын эдийн засгийн хөгжилд саад хийхийг эрмэлзэхгүй бөгөөд Тайваньд тогтвортой байдал чухал болохыг, “Нэг Хятад” бодлогыг дэмждэгээ онцолжээ. Өмнөд Хятадын тэнгисийг Хятад улс цэрэгжүүлж байгааг “Их долоо” эсэргүүцэж буйгаа бас нотлов. Мөн гадаад бодлогодоо “эдийн засгийн дарамт шахалт” хэрэглэж байгаа Бээжингийн үйл ажиллагаанд ялангуяа АНУ сэтгэл чилээж буйгаа нуусангүй.
“Их долоо”-гийн зарим төлөөлөгчийн хэлснээс үзвэл Хятадтай шууд сөргөлдөхийг энэ уулзалтад оролцогчдын зарим нь дэмжихгүй байжээ. Учир нь тэд эдийн засгийн хувьд Бээжинтэй холбоотой аж. Оросын ШУА-ийн Дорнод судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Андрей Островскийн үзэж буйгаар “Их долоо”-гийн гишүүн орнуудын хооронд үүсдэг аливаа зөрчил эдийн засагтай холбоотой байдаг гэнэ.
“Оросын гэж нэрлээд байгаа асуудал ч санхүүгийн талтай уялдаатай. “Их долоо”-гийн удирдагчид Киевийг хэр удаан дэмжиж чадахаа, тодорхой ямар дэмжлэг цаашид үзүүлэх тухайгаа ярилцсан. Хятадын асуудал ч эдийн засагтай холбоотой. Хятад бол Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн түргэн хөгжиж буй улсын нэг. 2020 онд Бээжингийн дэвшүүлсэн бүх төлөвлөгөө биелсэн. 2026-2027 онд доллароор илэрхийлсэн үзүүлэлтээр АНУ-ыг Хятад гүйцнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Украиныг цаашид дэмжиж, Оросыг “тогтоон барих” ажиллагаагаа хүчтэй болгохоо “Их долоо”-гийн тэргүүн нар илэрхийлэв. Оросыг дэмжиж буй улсуудад ч ингэж хандах аж. Дайныг зогсоож, Украинаас цэргээ гаргахад Орост шахалт үзүүлэхийг Хятадад “Их долоо” уриалав. НҮБ, Туркийн зуучлалаар Хар тэнгисээр Украинаас үр тариа тээвэрлэж, шаардлагатай байгаа орнуудад хүргэхийн чухлыг албан мэдээнд онцолсон байна.
Дэлхий дахинд цөмийн зэвсгээс татгалзаж, харин цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын төлөө байгаагаа дээд хэмжээний уулзалтад оролцогчид илэрхийллээ. Тэд тогтвортой, аюулгүй дэлхийг бий болгохын тулд зэвсэг хураах, түүнийг дэлгэрүүлэхгүй байхын чухлыг онцлов. Биологийн болон химийн зэвсгийн асуудлаарх конвенцыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриалж, энэ салбарт материал, технологийг цэрэг, дайны зорилгод ашиглахаар экспортолж буй, эсэхэд олон талын хяналт тавихыг цаашид дэмжихээ нотлов.
Умард Солонгосын пуужин-цөмийн хөтөлбөрийг шүүмжилж, Япон, АНУ, Өмнөд Солонгосын яриа хэлэлцээ хийх саналыг хүлээн авахыг уриаллаа. Ираныг цөмийн зэвсгээс татгалзаж, Ойрхи Дорнодод хөлөг онгоц зорчиход саад хийхгүй байхыг, урьдчилсан болзол тавилгүйгээр зөрчил тэмцлээ зогсоохыг Суданд уриалсан юм. Суданы одоогийн байдал тус улсыг ардчилсан өөрчлөлтөд шилжих үйл явцыг сэргээх талаар гаргаж буй хүчин чармайлтыг зогсоож, улмаар бүс нутгийн тогтвортой байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж “Долоогийн бүлэг” үзэж, хүч хэрэглэхээс татгалзаж, түгшүүртэй байдлыг намжаах идэвхтэй алхам хийж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг талуудаас хүслээ. Хоёр улсын тухай шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд итгэлцлийг гүнзгийрүүлэх арга хэмжээ авахыг, үүний тулд дангаар аливаа үйлдэл хийхээс түдгэлзэхийг Израил, Палестинд мөн уриаллаа. Алан хядах ажиллагаатай тэмцэхээр авсан үүргээ биелүүлэхийг, төлөвлөх, санхүүжүүлэхэд Афганистаны газар нутгийг өөр улс руу довтлох, алан хядах ажиллагааг ашиглахгүй байхыг “Талибан” хөдөлгөөнийхнөөс шаардав.
Дөрөвдүгээр сарын 18-нд Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хэлсэн үг ч үүнийг гэрчилнэ. Тэрбээр уулзалтын ихээхэн хэсэгт чухам энэ тухай ярилцсаныг мэдээлсэн юм.