“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ынхан УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгохыг удаа дараа шаардсаны үр дүн гарч эхэлжээ. Эхний ээлжид есөн хууль, зургаан тогтоолыг батлахад гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газраас тус байгууллагынханд ирүүлээд буй аж.
Гэхдээ энэ бол дээрх мэдээллийг сүүлийн хоёр жилийн турш, бараг одоогийн парламент бүрдсэнээс хойш шаардсан нэгэн төрийн бус байгууллагад албан бичгээр өгсөн хариу болохоос бус, гишүүд нь хууль батлахад ямар санал өгснийг УИХ ил болгосон хэрэг биш. Нууц биш нууц хэвээрээ л байна. Гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн ямар ч цэс, булан өдий хүртэл алга.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар өнг өрс өн пүрэв гарагт нэгдсэн хуралдааны үеэр гиш үүдийн ирцийн болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны болон Тамгын газрын удирдлагад үүрэг болгосон юм. “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан журамд зааснаар хуралдааны тэмдэглэлийг албажуулах, нийтлэх, архивт шилжүүлэх нь хугацаатай байдаг тул зарим хүндрэл үүсдэг юм байна. Үүнийг Тамгын газрынхан цэгцэлж, олон нийтэд ил болгохыг даалгаж байна. Шаардлагатай бол хуульд өөрчл өлт оруулж болно. Жишээ нь, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд санал хураалтын талаарх мэдээллийг хуралдааны товч тэмдэглэлд гишүүдийн нэрээр биш, дэмжсэн, дэмжээгүйг нь тоо, хувиар тусгахаар заасан. Хуралдааны тэмдэглэл нь нээлттэй байдаг ч архивт шилжүүлэхийн тулд компьютерт шивэх, хянах, засах гэх мэт шат дараалсан ажил хийсээр нэг сарын хугацаа шаардагддаг. Төрийн үйл ажиллагааны протокол хөтлөх үйл явц нарийн байдаг. Хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгтэй нь УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд шууд, бусад байгууллагынхан ерөнхий нарийн бичгийн даргын зөвш өөрсн өөр танилцаж болно. Өөрөөр хэлбэл, архивтай танилцахын тулд заавал УИХ-ын Тамгын газраас зөвшөөрөл авдаг журамтай. Тиймээс энэ журмыг өөрчлөх хэрэгтэй. Мөн Хуралдааны тэмдэглэл хөтлөх журмаар хуулийг баталсан даруйд биш, зохих хяналтын шатыг дамжсаны дараа буюу ёсчилсны эцэст тэмдэглэлийг албажуулдаг. Шаардлагатай бол энэ мэт журамласан заалтыг өөрчилж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиа хэрэгжүүлэн, дээрх мэдээллүүдийг ил тод байлгах шаардлагатай. Өнөөдрөөс (дөрөвд үгээр сарын 27) гишүүдийн ирц болон хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож, иргэний мэдэх эрхийг хангахыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Тамгын газрын удирдлагад үүрэг болгож байна” хэмээсэн юм.
Үнэндээ УИХ-ын дарга хэлсэн даруйд дээрх мэдээллийг ил тод болгочихно гэж найдах нь илүүц хэрэг. Учир нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар нээлттэй байх ёстой энэ мэдээллийг авах гэж тэд хоёр жилийн турш хөөцөлдөж, шаардсан байдаг. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэнийхээ үндсэн эрхийг баталгаажуулъя, 2021 онд баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиа өөрсдөө хэрэгж үүлье, иргэд, сонгогчид нь гишүүддээ хяналт тавих боломж бүрдүүлье, төлөөлөл болсон түшээдийнх нь ч хариуцлагыг дээшл үүлье, ажлыг нь үнэлүүлье, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгая гэх чин хүсэл эрмэлзэл байсан бол тэд өнөөдөр ийм шалтаг тоочоод суухгүй байсан биз. Хууль, журмаа өөрчилж, УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг хамгийн богино хугацаанд ойлгомжтой, цэгцтэйгээр олон түмэнд хүргэх арга, хэлбэрээ олох хангалттай хугацаа хэдийн өнгөрчихөж. Тиймээс ч төрийн бус байгууллагууд хуулийн төсөл өргөн барихаас батлах хүртэлх бүх мэдээллийг нээлттэй болгохыг зорьж, шаардаж байгаа нь энэ. Уг нь ажлыг УИХ, Тамгын газар нь хийх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд, лав л Г.Занданшатар гэдэг хүн хоёр УИХ-ыг дамнан удирдахдаа парламентыг нээлттэй, цахим болгоно гэж ярьсан шигээ ажилласангүй. Жишээ нь, дөрв өн жилийн өмнө УИХ-ын дарга болсныхоо дараахан тэрбээр “УИХын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороо, ажлын хэсгийн хуралд ирэхгүй байгаа гишүүдийг зарлана” хэмээсэн ч өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар, нээлттэй мэдээлсэн зүйл алга. “Цахим” гэж цоллох дуртай парламентынхаа цахим хуудсанд гишүүдийн ирцийг мэдээлдэг бяцхан булан ч үүсгэсэнгүй. “Нээлттэй парламент” нэртэй байсан цахим хуудсаа өөрчилж, өнгө зүс, загвар хийцэд нь анхаарал хандуулснаас бус, мэдээллийн агуулгыг нь баяжуулж, илүү ил тод болгох чиглэлд ахиц гаргасангүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр танилцуулдаг ч тэр нь мэдээллийг нээлттэй болгож байгаа хэрэг биш. Ердөө л телевиз, радио, эсвэл нийгмийн сүлжээгээр тухайн хуралдааныг шууд дамжуулж байгааг харж, сонсож буй хүн л гишүүдээс хэн нь хуралдаа ирсэн, ирээгүйг мэдэх боломжтой гэсэн үг. Гэтэл иргэд, сонгогчдын хувьд тэдгээр хуралдааныг тэр бүр үзээд суух боломж ч, зав ч байхгүй.
Тэгээд ч УИХ-аас зөвхөн нэгдсэн хуралдааныг л шууд дамжуулдаг. Байнгын хороодын хуралдаан орхигддог гэсэн үг. УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээлэл ч үүнтэй адил. Нэгдсэн хуралдааныг үзэж суугаа сонгогч тухайн хуулийг батлахад хэн дэмжсэн, дэмжээг үйг хальт хараад л өнгөрдөг. Иймд эдгээр мэдээллийг тухай бүрт нь ил тавьдаг болчихвол хяналт сайжирч, сонгогч, иргэн хэн боловч хүссэн үедээ ирц, ямар санал өгсөнтэй нь нарийвчлан танилцах боломж бүрдэх юм. Түүх сөхвөл, өмнөх парламентуудын үед гишүүн бүрийн ирц, оролцоо, идэвхийг илэрхийлэх нарийвчилсан статистик мэдээллийг баталсан хууль, тогтоол, хэлэлцэж буй төслийнх нь хамт нэгтгэсэн ном, товхимлыг Тамгын газраас ээлжит чуулган бүрийн дараа хэвлэж, сэтгүүлчидтэй хуваалцдаг байлаа. Хэвлэлийнхэн ч хэн нь хурлаа таслалгүй тогтмол сууж, үг, үзэл бодлоо илэрхийлэв, аль нь ажлаа хийхгүй, таслаад алга болов гэдгийг хэлж, мэдээлдэг байв. Харин “Хуралдаа суудаггүй, тасалдаг” хэмээн хэвлэлээр гөвүүлсэн гишүүд хэл ам хийж, Тамгын газрынхныг загнасаар байгаад өнөөх товхимлын барааг сэтгүүлчид олж харж чадахаа байсан юм даг. Сүүлдээ “Зөвх өн албан хэрэгцээнд” гэх тодотголтойгоор дотооддоо хэрэглэдэг болсон юм билээ.
Уг нь УИХ-ын гишүүн товлосон цагт хуралдааны ирц бүртгэх цахим программд бүртг үүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанг үйгээр товлосон цагт ирцэд бүртг үүлээгүй бол тухайн гишүүний хуралдаанд оролцох эрхийг нь хасах хүртэл хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. 2021 онд шинэчлэн баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ч ирцтэй холбоотой заалтууд бий. Тухайлбал, эл дүрмийн 10.7.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанаас хоцорсон буюу тасалсан цаг (тухайн жилийн цахим ирцэд бүртгүүлсэн дүнгээр) нь ажлын таван өдрийн цагаас дээш гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх ёстой. Энэ нь тус байнгын хороо гишүүдийн ирцийг бүртгэж, шаардлагатай бол арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь бараг ажилладагг үй шахам, Б.БатЭрдэнэ гишүүн дарга нь байхдаа “Ажилдаа огт ирдэггүй, дархлагдсан нэр бүхий гишүүд бий. Хуульд заасны дагуу эдгээр гишүүний нэрийг олон нийтэд зарлана” хэмээн сүржигнээд өнгөрсөн шүү дээ.