БГД-ийн 9-р хороо СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу машинтай хүн машинууд мөргөөд байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр 21:05 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу шалгахад Lexus LX-470 маркийн автомашины жолооч Hyundai Porter маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогджээ. Эл хэргийг БГД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Ташрамд дурдахад, дээрх хоёр автомашины жолооч нарыг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв.