УИХ-ын гишүүн, ЗТХ-ын сайд С.Бямбацогт эрх мэдлээ ашиглаж, улсаас 281 тэрбум төгрөг завшсан гэх баримтыг Мөрч.мн сайтын сэтгүүлчид өнөөдөр АТГ, УЕП-д хүргүүлсэн. Тэгвэл эл асуудалд С.Бямбацогт сайд тайлбар, мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр “Өнөөдөр намайг албаар харлуулсан, гүтгэсэн худал мэдээлэл түгээлээ. Би "Чингис" бондоос 25.4 тэрбум, Хөгжлийн банкнаас 80.1 тэрбум, мөн тендерээс 63.9 тэрбум төгрөгийг эрх мэдлээ ашиглан, хууль зөрчиж аваагүй. Миний ах дүү нар төрөөс зээл авсан байсан ч надтай хамаатуулах хэрэггүй. Тэд чинь адилхан амьдрах гэж яваа хүмүүс. Хийж буй ажил нь надад огт хамаагүй. Намайг улс төрд орсноос хойш албаар харлуулах гэсэн зохион байгуулалттай ажлыг хийж байна. Дээрх асуудлаар намайг өмнө нь хуулийн байгууллага шалгаад, “Буруугүй” гэх хариугаа гаргаад өгчихсөн. “Хан төгөл” хотхоны хувьд миний хамаарал бүхий хэдэн нөхөд хуулийн хүрээнд барилга, орон сууц барьж буй нь үнэн. Үүнд бас хууль зөрчөөгүй гэдгээ хэлье” гэж мэдээлэв.