Оскарт хүчээ сориод амжсан "Эргэж ирэхгүй намар" кино Европт саяхан нээлтээ хийсэн. Улмаар "Эргэж ирэхгүй намар" кино багийнхан Европын аяллаасаа ганзага дүүрэн иржээ. Тодорхой хэлбэл, Швейцар улсын FIFF, Festival International du Film de Fribourg Фрибургийн Олон Улсын кино наадмын "Special mention-Best Actor” шилдэг дүрийн шагналыг Түнтүүлэйгийн дүрд тоглосон Г.Тэнүүн-Эрдэнэ хүртлээ.
Түүнчлэн "Эргэж ирэхгүй намар" кино Италийн Милан хотын FESCAAAL олон улсын кино фестивалиас "Audience awards” буюу "Үзэгчидийн нэрэмжит шагнал", Италийн MiWorld Young Film Festival-с "BIG ZEBRA” Шилдэг киноны шагналыг ч тус тус хамжээ.
“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино нь жүжигчин Б.Амарсайханы ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүтээл нь юм. Тэрбээр “Хохирогч”, “Хөх тэнгэрийн хязгаарт” зэрэг 7 киноны зохиол бичиж, 30 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглож, олны хүндэтгэл хүлээсэн нэгэн.