Урианхайн 100 цааст хөзөр нь 200 гаруй жилийн өмнөөс тоглож байсан уламжлалт наадгай бөгөөд тамга, ноён, хатан, цэрэг, шивэгчин, хятад гэсэн хүн гэсэн хөзөртэй. Мөн 20-иос эхлэн доошоо тоо хөзөртэй аж. Нүүдэлчин соёлт Монголчууд тэр дундаа урианхай ястанууд хот айлаараа нийлж, оюуны хүчээ сорьж, эл наадгайгаар тоглодог аж.