Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" арга хэмжээн дээр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман нь энэ оны зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр К-Pop хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарлалаа. БНХАУ, Япон Улс, Монгол Улс гэх мэт Азийн бусад орнуудад нэгэнт танигдсан К-pop одуудыг Монгол Улсад зохион байгуулагдах Кpop хөгжмийн наадамд оролцуулж, дэлхийн залуучууд монголд чуулах гэнэ. Үүний дагаж Хятад, Сингапур, Тайван, Тайланд улсаас кпопын үзэгч, фенүүд ирнэ гэж тооцоолж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ.