Бусаны Азийн кино ургуулийн Олон улсын кино бизнесийн академи (IFBA)-ийн 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад монгол хүн тэнцжээ. Энэ нь БНСУ болон Азийн бусад орны кино урлагийн салбарт манлайлагчдыг төрүүлэх, авьяастнуудыг төлөвшүүлэх зорилготой, олон улсад нэр хүндтэй хөтөлбөр юм байна. Өнөө жилийнхэд Азийн 24 орны 143 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 14 орны 18 оролцогчийг шалгаруулжээ. Тодруулбал, ятад, Бангладеш, Малайз, Сингапур зэрэг улсаас тус бүр хоёр, үлдсэн 10 орноос нэг оролцогч шалгаруулсан байна. Манай улсаас уран бүтээлч Д.Мөнххишиг л хөтөлбөрт тэнцжээ. Тэрбээр Британийн зохиолч Жулиан Барнсын “Төгсгөлийн мэдрэмж” романы орчуулагч, “Алтан хальс” холбооны зохицуулагч аж. Артхаус киноны www.artfilm.mn хуудсанд бичдэг нийтлэл, орчуулгаараа .Мөнххишиг энэ салбарынханд хэдийн танил болжээ. Ташрамд дурдахад, Олон улсын кино бизнесийн академи нь эл хөтөлбөрт тэнцсэн лсэгчдийг сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгт хамруулж, отуур байраар ханган, онгоцны тийзийнх нь зардлыг хариуцдаг гэнэ. Сургалт ирэх 3-11 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.
Бэлтгэсэн Н.Мишээл