Европын Холбооны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийнхөн “Ногоон Монголын төлөө” кампанит ажлын хүрээнд “Ямаатын хөндийн хайр ба шунал” жүжиг бүтээжээ. Энэ нь байгальтай зүй зохистой харьцах сэдлийг малчдын аж амьдралаар дамжуулан иргэдэд төрүүлэх зорилготой радиогийн цуврал бүтээл юм байна. Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад уг жүжгийг цахим сүлжээгээр олон нийтэд хүргэж эхлэв. Тэрчлэн “Best FM 98.5” радио бямба гараг бүрийн 15.00 цагаас сонсогчдодоо хүргэж буй аж.
Бэлтгэсэн Н.Мишээл