“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших хувийн продакшн байгуулжээ. Тэрбээр нүүр номдоо энэ тухайгаа бичсэн байна. Тодорхой хэлбэл, тэрбээр "Өчигдөр шинэ продакшныхаа анхны хурлыг хийв. Одоогийн байдлаар гурван дуучинтай. Нэг продюсер (тэр нь би), нэг инженер гээд таван хүний бүрэлдэхүүнтэй продакшн. 2-3 шинэ дууны хар зургуудаа гаргаж ажилдаа орох санаатай. Энэ жил илүү ч үгүй дутуу ч үгүй 10 дуу хийнэ ээ" хэмээн бичжээ.
Д.Өлзий-Орших 1985 оноос Монголын хүүхдийн ордны тайзан дээр улс төрийн дууны “Солонго” гэдэг хамтлагтай хамт гитар тоглож гарч байжээ. 1989 онд “Соёмбо” хамтлагт гитарчин хийж байгаад дараагаар нь “Баян Монгол” чуулга, “Хөх тэнгэр хамтлаг”, “Соёл-Эрдэнэ” "Шар айраг" зэрэг хамтлагуудад тоглож байсан байсан. 2004 оноос "Никитон" хамтлагтай амьдралаа холбож, 2022 оныг дуустал уран бүтээл туурвижээ. Улмаар энэ онд тусдаа гарч ийн продакшн байгуулжээ.