Говьсүмбэр аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх хязгаарлах арга хэмжээ авах нь”, “Зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх нь” гарын авлагыг эмхэтгэн гаргажээ.
Эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний халдашгүй байдал, эрх, эрх чөлөөг ханган, хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүднээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан журам, нэмэлт өөрчлөлт, холбогдох эрх зүйн хэлбэрүүдийг тус гарын авлагад эмхэтгэн оруулсан байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан