БНСУ-ын уран бүтээлчид 1900-гаад оны үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн Хятадын Харбин хотод тулалдаж байгаа тухай өгүүлэх “Харбин” кино бүтээж буй. Эл киног 2023 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тус киног У Мин Хо найруулж буй бөгөөд гол дүрүүдэд үзэгчдийн эчнээ мэдэх Хён Бин, Жон Ё Бин, И Дон Ук, Пак Жон Мин, Жо Шин Жэ нарын алдартай жүжигчин тоглож буй юм. Киноны зургийг энэ сарын 20-ноос Монголын Өмнөговь аймагт авч эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Өмнөд Солонгос, Латви улсад авах юм байна.
Бэлтгэсэн А.Тайшир