Техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаад аливаа үйлчилгээг цахимд шилжүүлэх үйл явц дэлхий дахиндөрнөж байна. Түүнчлэн хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх зорилгоор ямарваа ажлыг автомат төхөөрөмж буюу роботод“даатгах” нь ихэссэн. Ялангуяа БНХАУ, Япон зэрэг техник, технологи өндөр хөгжсөн орондроботыг аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт өргөнөөр ашигладаг аж. Харин манай улсадүүнийг зарим хувийн хэвшил саяхнаас л нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал, “Өвөр халх групп” ХХК-ийн харьяа “Эзэн шөл” халуун тогооны ресторан энэоны долдугаар сараас робот зөөгч ажиллуулахболжээ. “Пүдү” нэртэй уг робот үйлчлүүлэгчдэдзахиалсан хоолыг нь хүргэдэг, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт арга хэмжээгээр зочдоддуу дуулж өгдөг “авьяастай”. Мөн даац нь хэтэрсэн (хоол зөөх дөрвөн тавиуртай), цэнэг нь дуусах дөхсөн, замднь саадучирсан үед“асран халамжлагч”-даа англиар мэдээлэл өгдөг гэнэ.
“Эзэн шөл” ресторан “Хүннү молл” худалдааны төвийн В1 давхарт, мөсөн гулгуурын талбайн хажууд байрладаг бол хоёр дахь салбараа ирэх сардхотын төвднээхээр төлөвлөжээ. Тэр нь одоо үйл ажиллагаа явуулж байгаагаасаа том талбайтай тул хоёр робот ажиллуулахаар шийдээдбуй аж. Тус рестораны үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Пүрэвсүрэн “Манайх ачаалалтай үедээөдөрт 100 гаруй ширээндүйлчлүүлэгч хүлээн авдаг. Үүний 70-80 хувьднь робот үйлчилдэг. Шинэ үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй байгаа учир хоёр зөөгч давхар ажиллуулдаг. Жигдэрчихвэл роботоо дангаар нь ажиллуулах боломжтой. Үүнийг БНХАУ-аас 10 гаруй сая төгрөгөөр авсан. Миний мэдэхээр одоогоор Улаанбаатарт ийм үйлчилгээнэвтрүүлсэн халуун тогооны ресторан байхгүй. Манайдирсэн хүмүүс “Пүдү”-гээр үйлчлүүлэхийг илүүдүздэг. Зарим нь ийм газар байдгийг дуулаад, зорьж ирэх нь олон. Хүүхдүүдмаш их сонирхож, шохоорхдог юм. Робот зөөгч олон ажил хөнгөвчилдөг. Нэг удаагийн цэнэглэлтээр өдрийн турш ажиллах хүчин чадалтай” гэв.