Өдгөө манай гарагт Орос, Украины дайнаас гадна 60 мөргөлдөөн болж буйг АНУ-ын Төв Арканзасын их сургууль болон статистикийн “Statista” цахим хуудаснаас явуулсан судалгаагаар тогтоожээ. Хамгийн халуун бүс нутаг нь Өмнөд Ази аж. Тэнд 16 мөргөлдөөн өрнөж байгаагийн ихэнх нь Энэтхэгт дотоодын бүлэглэлүүдийн хооронд, эсвэл тус улс болон хөрш зэргэлдээ орнуудын хооронд болж байна. Тэдгээрээс хамгийн удаан үргэлжилж байгаа нь 1947 онд Британийн Энэтхэгийг хуваасан цагаас хойш үргэлжилж буй Кашмирын бүс нутаг дахь мөргөлдөөн аж.
Шууд бус зэвсэгт мөргөлдөөний хамгийн тод жишээ бол Солонгосын хойгийн нөхцөл байдал юм. Байлдааны идэвхтэй ажиллагаа нь 1953 онд зогссон ч Найрамдлын гэрээг өнөө болтол байгуулаагүй байна. Турк, Ираны, Араб, Израилын, Баруун Сахарын мөргөлдөөн, Сирийн иргэний дайн, Уулын Карабахын хурцадмал байдал зэрэг нь дэлхийн тогтворгүй байдалд хувь нэмрээ оруулсаар буй. Судалгаанаас үзвэл, Өмнөд Азиас гадна Ази, Номхон далайн бүс нутагт 11, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутагт мөн 11, Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад 10, Европ, Төв Азид ес, Өмнөд Америк, Карибын тэнгисийн сав газрын орнуудад дөрвөн мөргөлдөөн бүртгэгджээ.