Сансрын “Чанъэ-5” хөлгөөр дэлхийд авчирсан сарны хөрсний дээжийг судалж буй Хятадын эрдэмтдийн баг галт уулын лаав урссаны шинж тэмдэг илрүүлснийг Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сансрын шинжлэх ухааны үндэсний төвөөс нь мэдээллээ. Сансрын хөлөг буусан хэсэгт галт уулын лаавын хэд хэдэн давхарга байсны геологийн нотлох баримтыг эрдэмтэд тайландаа дурджээ. Мөн дээжээс уран, торий, кали зэрэг химийн элемент илрүүлсэн байна. Хятадын судлаачид “Чанъэ-5”-ын буусан хэсэг дэх базальт чулуулгийн зузааныг тооцоолжээ. Үр дүнгээс нь үзэхэд дунджаар 230, 70, дөрөв, 36 метр зузаантай магмын дор хаяж дөрвөн дэлбэрэлт үүссэн аж. Үүний сацуу судалгаагаар базальт дэлбэрэлтийн хурд тухайн хэсэгт хоёр тэрбум жилийн өмнө мэдэгдэхүйц нэмэгдсэн болохыг тогтоосон гэнэ. 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Хятадын гараг хоорондын “Чанъэ-5” хөлөг сарны хөрсний 1731 грамм дээжийг эх дэлхийд авчирсан юм. Тус улс ийм төсөл хэрэгжүүлж чадсан АНУ, ЗХУ-ын дараах гурав дахь орон болсон билээ.