Монголын уулчдын үндэсний холбоо “UB hiking” клубтэй хамтран энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотын хаданд авиралтын их наадмыг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах нь. Энэ үеэр хаданд авиралтын сургалт, чөлөөт болон бооцоот авиралт, нуувч олох тэмцээн болно. Тэрчлэн наадмын үеэр иог хийж, уулын шүхрээр үсэрч үзэх боломжтойн сацуу амьд хөгжмийн болон латин америк бүжгийн тоглолт, “Chil music on stage” зэрэг сонирхолтой арга хэмжээ төлөвлөжээ. Мөн хүсвэл морь унаж, тэнцвэрийн тэмцээнд оролцож болох аж. Наадмын хүрээнд хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэхээс гадна спорт хувцас, тоног төхөөрөмжийн худалдаа болох гэнэ.
Бэлтгэсэн З.Гал