Бахрайн улсын Манама хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 15, 20 хүртэлх насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид зодоглож байна. Тэднээс 15 хүртэлх насны охидын ангилалд манай таван бөх хүч сорьсноос 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Ү.Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Ү.Мөнхчимэг нар мөнгөн медалийн эзэн боллоо. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийснээс гурав ялж, шагналын тавцанд зогссон юм. 42 кг-д Дорноговь аймгийн Б.Мөнхцэцэг, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай V, 50 кг-д “Төгс” дэвжээний Б.Ариунзул IV байрт шалгарав. Өнөөдөр хөвгүүдийн барилдаан эхэлнэ.