Улс бүрийн шилдэг жүдочид зодоглосон “Улаанбаатар их дуулга” тэмцээн өндөрлөсний маргааш Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан олимп, дэлхийн аварга болсон гадаадын шилдэг 100 гаруй тамирчинтай хамтарсан бэлтгэлээ эхлүүлжээ. Энэ удаа Япон, Францаас гадна Финланд, Австри, Нидерланд, Киргизстан, Канад, Португал улсын багийнхан нэгдсэн байна. Унгарын Будапешт хотод энэ сарын 8-10-нд зохион байгуулах их дуулга болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн жүдогийн мэргэжилтнүүд анхаарал хандуулж буй. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тамирчдын бэлтгэл хийж буй явцтай танилцаж, орчин нөхцөлийн талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй ярилцсан байна.
Бэлтгэсэн Г.Батцэцэг