Улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжийн хүсэлтийг өчигдрөөс цахимаар авч эхэлжээ. Тодруулбал, www.ulaanbaatar.mn хуудсан дахь үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч хүсэлт гаргах боломжтой бөгөөд үүнийг ирэх маргааш 17.00 цаг хүртэл хүлээн авахаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгон, хоол үйлдвэрлэл эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байх, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг бүрдүүлэх зэргийг шаардах юм байна. Түүнчлэн Хүй долоон худагт Сонгинохайрхан, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй буюу нийт 374 аж ахуйн нэгжийг бүртгэх нь.
Бэлтгсэн С.Дулам