Дорнод аймгийн нэгэн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш А гэгч нь сурагчдаа гэрийн даалгавар хийгээгүй шалтгаанаар зүй бус харилцаж, биед нь балмадаар халдсан байна. Багшийнхаа зүй бус үйлдлийг үл тэвчсэн сурагч бичлэг хийн цахим орчинд цацсанаар дээрх хэрэг ил болсон бололтой. Улмаар багшдаа зодуулсан гурван сурагчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад ханджээ. Дорнод аймгийн Цагдаагийн газраас дээрх үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж эхэллээ. Хэрэв сурагчдад гэмтлийн зэрэг тогтоогдвол багшийг эрүүгийн хариуцлагад татах аж. Харин эрүүл мэндэд нь ноцтой хохирол учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм.