Цагдаагийн байгууллагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд таныг хамгаалъя” арга хэмжээ зохион байгуулж буй. Улаанбаатар цагдаагийн хүрээний удирдах албан тушаалтай алба хаагчид нийслэлийн ерөнхий боловсролын 214 сургуулиудийн дунд болон ахлах ангийн сурагчдад “Хувь хүний үнэт зүйл”, мэргэжил сонголт, амьдралын үнэ цэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт зэрэг сэдвээр сургалт хийжээ. Сургалтыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион явуулж байна. Мөн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн идэвхтэн гишүүн болон бусдыгаа манлайлсан сурагчдад "Талархал" гардуулан цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.