Дэлхийн хамгийн том хөгжмийн компанийн нэг гэгддэг “Warner music” групп Ази тивийн шилдэг хип хоп болон реп уран бүтээлчдийг дэмжихээр “Warner music Asia” салбартаа 2021 онд “Asiatic record” лэйбл нээсэн билээ. Тэгвэл тус лэйбл Монголын реппер Mrs.M буюу А.Тамиртай хамтран ажиллах гэрээ байгуулан, онцлох уран бүтээлчээр нэрлэжээ. Энэ талаараа “Гурван сая гаруйхан хүн амтай Монголын реп соёл сүүлийн хориод жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн.
Mrs.M нь тус улсын шинэ үеийн уран бүтээлч бөгөөд Монголын уламжлалт дуу хөгжмийг орчин үеийн хип хоп хэмнэлтэй хослуулсан, олон хэл, олон үндэстний соёлын төлөөлөгч юм. Тэрээр 2017 онд дэлхий даяар цацсан “Bang” уран бүтээлээрээ олныг шуугиулан, “Cash cash”, “Goy te” зэрэг дуу нь улсынхаа хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн. Mrs.M нь “Asiatic record”-ын онцлох уран бүтээлч бөгөөд түүний “Аsiatic.wav” төслийн хүрээнд АНУ-ын хип хоп продюсер Харри Фройд зэрэг олон улсын уран бүтээлч нартай хамтран бүтээсэн “Daughter of khan” нь саяхан “цацсан” гэжээ.