"МИАТ"-аас олон улсын нислэгийн хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
Франкфурт хот руу 6-р сараас 7 хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагуудад Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй
Токио хот руу 6-р сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагуудад шууд нислэгтэй.
Сөүл хотын чиглэлд 6-р сар өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.
Пусан хотын нислэг 6-р сарын 23-наас 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхлэнэ.
Хонгконг хот руу 6-р сарын 24-с Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхлэнэ.
Пусан хотын нислэг 6-р сарын 2-ноос 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэх гэнэ.