Хөдөлмөр, нийгмйн хамгааллын сайд А.Арунзаяа хотын тойрсон хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар "Найрамдал", "Нарс", "Жавхлант", "Нарлаг", "Анар" зуслангийн удирдлагатай уулзан, хүүхдүүд хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсжээ. Эдгээрээс Налайх дүүргийн нутаг Тэрэлжид байрлах "Анар" зуслан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраадаг гэнэ.
Олон улсын "Найрамдал" зуслан зургадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээж авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж саатжээ. Тухайлбал, дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээг хийхдээ цаг алдсан аж. Тиймээс зуслангийн удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй сайд уулзаж, тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлийг ярилцсан аж. Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр юм байна. Эл төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн эрхлэгчид хэлэв. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолжээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байна.