Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ. Тавдугаар сарын 1-11-ний хооронд Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум төгрөг, Арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум төгрөгийн буюу нийт 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгсон байна. 2022 он гарснаас хойш нийт 2,300 өрх, 187 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.