Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоосон шийдвэрийг дагаж мөрдөхийг анхаарууллаа
2022 онд баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, үүнийг тооцох аргачлал болон зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах чиг үүргийг хүлээлгэсэн юм. Үүний дагуу дээрх орон тооны бус зөвлөлийнхөн өнгөрсөн сарын 26-нд хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотой тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд энэ сарын 25-нд албан ёсоор оруулсан тул хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
2025-03-31
Бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, 12 хувьд хүргэлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгжээр нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцууллаа.
2025-03-10
Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 13 болон 18-д хүргэхээр болжээ. Жилийн инфляц 2024 оны арванхоёдугаар сард улсын хэмжээнд ес, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ.
2025-01-16
Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл сайжирчээ
Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+Тогтвортой” түвшинд хүрч сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна.
2024-09-19
Японы төв банк бодлогын хүүг 0.25 хувьд хүргэлээ
Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
2024-07-31
Мөнгөний нийлүүлэлт 31.7 хувиар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 их наяд буюу 31.7 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 36.2, харилцах дансан дахь мөнгө 44.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болсон нь өнгөрөгч сарынхаас 113.3, өмнөх жилийн мөн үеийнхээс 239.7 тэрбумаар өссөн дүн гэнэ.
2024-07-19
Дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэрт гаргажээ
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.
2024-07-17
Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл “Бухын хөшөө”-ний нээлт боллоо
Олон улсын түвшинд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн өөдлөн дэвжиж байхын бэлэгдэл гэж үздэг "Бухын хөшөө" Улаанбаатар хотын худалдааны гудамж болон Бага тойруугийн уулзварт сүндэрлэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болжээ.
2024-07-16
Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож, олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна. Өнөөдөр ойн баярын хурал болж банкны салбарын түүхэн замнал болоод өнөөгийн хүрсэн амжилт, дэвшил, ирээдүйд зорьж буй зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан банкируудаа тодруулж, салбарын болоод төрийн өндөр дээд одон медалиар шагналаа.
2024-07-05
Гадаад валютын нөөцийг 15 хувь болгож бууруулна
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны зургадугаар сарын 25, долдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд шийдвэр гаргалаа.
2024-07-03