Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурлыг Улаанбаатарт цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулах гэнэ. Маргааш болох уг хурлыг Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан зохион байгуулж буй аж. Үүгээр “Ардчилсан сонгууль-туршлага, сорилт”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Төрийн дээд байгууллагын сонгууль”, “Мэдээллийн технологи сонгуульд”, “Цахим үндэстэн: Эрх зүйн орчин, дэд бүтэц”, “Иргэний нийгмийн байгууллагын оролцоо сонгуульд” сэдвийн хүрээнд төр, иргэний нийгэм, олон улсын сонгуулийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Тус хуралд 300 гаруй хүн оролцох аж.